Авьяас билэг, уран бүтээлийн өнгө аясаараа бусад хошин урлагийн хамтлагуудаас номер нэг гэж өөрсдийгөө тодорхойлсон “Х-Түц” продакшныхан драмын жүжиг тоглох нь. “Аянгын бороо” эмгэнэлт драмын жүжгээрээ үзэгчдийг уйлуулж явсан тэд өдгөө дахин тайзны бүтээл хийх гэнэ. Ирэх сарын 18-наас эхлэн Тайванийн алдарт зохиолчийн туужийг жүжгийн зохиолд оруулан тоглох гэж буй тус продакшныхан Ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, жүжигчин Н.Ялалт нарыг урилгаар тоглуулах аж.
“Бид олон нийтийн мэдэхгүй сонгодог бүтээлийг хүргэх дуртай. Түүнээс биш, хүмүүсийн мэддэг зүйлийг нөгөө талаас нь харуулаад хийхийг хүсдэггүй. Дорно дахины сонгодог бүтээлийг илүүтэй хүргэе гэдэг зорилгыг баримтлан ажиллаж байна” хэмээсэн уран бүтээлчид ийнхүү бүх зүйл дээр номер нэг байхыг хичээж яваа гэнэ. Харин энэ удаад чухам ямар жүжигт “дурлачихаад” байгаагаа ихэд нууцалсан шүү.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )
X tvc xujaa jvjigee boliosoo dandaa xujaa jvjig khiikh yum aa xenii zaxialga be
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. дэлгэрэнгүйг 88226272