Солонгос дахь Монгол иргэдийг бичиг баримтжуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан “Иргэний баримт бичгийн зөрчил арилгах, иргэдийг бичиг  баримтжуулах сарын аян”-г эхлүүллээ.

Уг аяны хүрээнд бичиг баримт нь зөрчилтэй иргэдийн зөрчлийг арилгах, бичиг баримтгүй иргэдийг бичиг баримттай болгох бөгөөд  3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 4 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд явагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ай(202.61.97.81) 2025 оны 03 сарын 13

ирэхээр нь барьж авч бсан түүх бдаг гэлүү

1  |  0
Top