Дөрвөн жилийн жиргээгээ түүвэрлэн ном болгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

“Бодлын тэмдэглэл” гэх уг номын зохиогч Ж.Бадамдорж нь 2009 онд анх жиргээнд бүртгүүлж,  түүнээс хойш өдийг хүртэлх жиргээгээ түүвэрлэн энэ бүхнээс сурч мэдсэн, ухаарч ойлгосноо ийнхүү ном болгож байгаа аж. Хувь хүн чиглэлийн энэ ном онч мэргэн үгс буюу афоризм жанраар бичигджээ. “Төгөлдөршсөн эр хүн” ТББ-ын тэргүүн Ж.Бадамдорж өөрөө Жон Максвелийн үүсгэн байгуулсан EQUIP Удирдахуйн ухааны сургалтын Монгол дахь төлөөлөгч, хувь хүний зан чанар, ур чадвар хөгжүүлэх софт-скилл сургалтын багш хүн гэнэ.

Сонирхуулахад, Twitter буюу жиргээ нь 2006 оны гуравдугаар сард Жэйк Доорсийн/Jack Dorsey/ санаачлагаар мэндэлжээ. Судалгаанаас үзвэл, 2012 оны тавдугаар сарын байдлаар дэлхий даяар идэвхитэй жиргэдэг 500,250,000 хүн байдаг бөгөөд өдөр бүр 150 мянган хүн жиргээнд нэгдэж, өдөрт 350 сая шинэ жиргээ бичигддэг гэнэ. Жиргээчдийн 41 хувь нь гар утсаа, бусад нь компьютерээсээ жиргэдэг байна. Монгол Улсад албан баримтаар 40 мянган жиргээчин байдаг бөгөөд өдөр бүр идэвхитэй жиргэдэг хүмүүсийн тоонд сэтгүүлч, уурхайчин, эрдэмтэн мэргэд, багш, оюутан залуус, бизнес улс төр, урлаг спортын талбарынхан, нийгмийн зүтгэлтэн, төрийн албан хаагч зэрэг төрөл бүрийн хүмүүс багтдаг юм байна.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өНДӨР БОЛГОХ НУУЦ(202.5.202.21) 2025 оны 03 сарын 13

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. дэлгэрэнгүйг 88226272

1  |  0
Top