“Эсрэг дурлал” жүжиг Гран при шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 28

Шилдгийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн Муза-10” наадам амжилттай болж өнгөрлөө. Олон улсын наадмын хэмжээнд хүртэл цар хүрээгээ тэлсэн “Гэгээн Муза”-д драмын, хүүхдийн, инээдмийн, ганц хүний жүжиг гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдийг шалгаруулсан юм. Энэ удаагийн наадамд хот, хөдөөгийн 70 гаруй уран бүтээлч өрсөлдсөнөөс “Гран-при” шагналыг УДЭТ-ын шилдэг бүтээлийн нэг болох “Эсрэг дурлал” жүжиг хүртсэн юм. Ингээд наадмын шилдгүүдийг уншигчиддаа сонирхуулья.

Драмын жүжгийн төрөлд:

  • “Шилдэг найруулагч” – Ч.Найдандорж, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
  • “Шилдэг тайзны зураач” – Т.Ганхуяг, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
  • “Шилдэг хөгжмийн зохиолч” – С.Сансаргэрэлтэх, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгээр
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” – С.Болд-Эрдэнэ, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр
  • “Шилдэг эмэгтэй гол дүр” – Цэнд-Аюуш, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн бүсгүйн дүрээр
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Энхбаяр, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Ерөнхийлөгчийн дүрээр
  • “Шилдэг эмэгтэй туслах дүр” – Ж.Оюундарь, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүрээр

Инээдмийн жүжгийн төрөл:

  • “Шилдэг найруулагч” – Н.Пүрэвдорж, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
  • “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнбаатар, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” – А.Баярсайхан,  Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгийн Скапений дүрээр

Хүүхдийн жүжгийн төрөл:

  • “Шилдэг зохиолч” – Ц.Хулан, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
  • “Шилдэг найруулагч” – Ч.Түвшин, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгээр
  • “Шилдэг тайзны зураач” – Б.Бямбацэрэн, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
  • “Шилдэг хөгжмийн зохиолч” – Б.Мөнхболд,  УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” – Ч.Түвшинжаргал, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн Чипполиногийн дүрээр
  • “Шилдэг эмэгтэй гол дүр” – Б.Жаргалсайхан, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн улаан луувангийн дүрээр
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Ц.Цэрэндорж, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгийн алиа тийрэнгийн дүрээр

Нэг хүний жүжгийн төрөл:

  • “Шилдэг зохиолч” – Д.Урианхай “Цонхоор харсан хүн”
  • “Шилдэг найруулагч” – Б.Баатар, “Би Эдит Пиаф байна”, “Цонхоор харсан хүн” жүжгүүдээр
  • “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнэбаатар “Хоосон зүүд” жүжгээр
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” - Ментор Зумбираж, “Хайрцган доторх жүжигчин” жүжигчний дүрээр
  • “Шилдэг эмэгтэй гол дүр” - Д.Ганцэцэг “Бурханд илгээсэн захидал” жүжгийн Оскарын дүрээр

Ийнхүү сонирхуулах зүйл ихтэй болсон “Гэгээн Муза-10” наадмын тайзнаа шилдэг уран бүтээлчид “Алтан Муза” гардаж, урам зоригоор дүүрэн буцсан юм.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top