Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байсан Ш.Батбаяр буюу Баавар энэ сарын 22-нд түлэгдэн, биеийн байдал нь тааруу байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хип хоп холбооны тэргүүн гэгддэг түүний талаархи мэдээллийг цагдаагийн байгууллагынхан ихэд нууцалж буй нь олны анхаарлыг татсан хэвээр. Биеийнх нь 35 хувь түлэгдсэн дуучин залуутай өмгөөлөгч нь хүртэл уулзаж чадахгүй байгаа төдийгүй ар гэрийнхэн нь хүртэл элдэв харуул хамгаалалтын дор Бааварыг асарч суугаа.
Хэдийгээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэх шалтгаанаар саатуулагдаж байсан ч Бааварын энэ байдлыг уран бүтээлчид зүгээр харж суухыг хүсээгүй бололтой. Тиймээс дуучид үзэл бодлоо илэрхийлж, түүнтэй уулзах хүсэлтэй байгаагаа холбогдох байгууллагад нь албан ёсоор мэдэгдсэн байна. Үүгээр ч зогсохгүй, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн удирдах зөвлөлийн хурлаар Бааварын ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэхээр шийдсэн аж. Энэ дагуу гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, гитарчин С.Өлзий-Орших тэргүүтэй хэсэг уран бүтээлчид Бааварын ар гэрийнхэнд 500 мянган төгрөгийн туслалцаа үзүүлжээ. Улмаар дуучин залуугийн талаар сайн муугаар ярьж байгаа бусад хүмүүст хандан “Нэгнийхээ зовлонгоор тохуурхах, нотлогдоогүй зүйлийн талаар шүүмжлэх эрх бидэнд байхгүй. Монголчууд бид хэн нэгэндээ ямар ч зүйл тохиолдсон ХҮН гэдэг утгаар нь ойлгож хандах зайлшгүй цаг ирсэн шүү” хэмээн илэрхийлсэн байна.
С.Цахиур


Сэтгэгдэл ( 18 )
байгууллагаасаа өшч байгаа биз дээ малнуудаа. Би тэдэн төгрөг өглөө гээд хувь хүн зарлаад явах уу. Хувь хүн гдэг утгаараа өгсөн л байгаа ш дээ. Тэгээд ч чамлахаар чанга атга гэж. Харин тогтоол нь нэлээд албан бичгийн шаардлага хангаагүй байна. Хамгийн энгийн жишээ үндэслэлээ дээрээ авах байлаа. Нэг заалт биш 2 заалттай байхаар байна. Агуулга нь хэтэрхий чихэлдсэн байна. Тэргүүүн биш тэргүүлэгчид гэх байлаа нэг бол тэргүүн гээд нэг хүний гарын үсэг гэх мэтчилэн байн өө байн
500 мянга гэнэ үү. Ариунаагийн гэрийн халаадны үнэ ч хүрэхгий мөнгө байна ш дээ.
500 myangaa arai ugui bailgui dee. Toog n anduurch bichsen baix.
Hondlongoos harahad miniii huvid setgel baiv** ih baga ni hamaagvi shvvdee hvmvvsee mongiig ni golood bgaaa garuuud urlagiiin togoond ni baidag garuudad baga yum shig bodogdoj bgaa bh tvvnii orond nemer handiv bolol doo shvvmjilj suuhaar
ee huniig amidaar ni ingej tamlaj boldiimuu 500 bish bhaa anduursan blgui dee
1 say tugrug ugchihguidee 8 hunii ner baihiin 100 100g uguhudl barag say bizdee onigootoin be
haha 500000 ch geh shig arail arail ymaa. onigo onigo
ард түмнии буяанг зөв шингээхгүи юу дутсан гэж хар тамхины хэрэгт орооцолддог баина иим үилдэлд орооцолдсонооро о урлагынхан ниигэмд том хар масс болж харагдаж баина
hyn **j hyree t**chihsan bish bas hychin hiisen bish hyniig ingej daramtlahaa bolioch dendyy dendyy gehed aimaar bnoo
5000000 bailgyi dee arai ch 500000 bish bailgyi dee herev 500000 bol ***raa ***raa
ta nar bolio duug n sonsdog l bsan bj 1niigee ingj bolkvshdee
500 anduursiin boluu 5.000.000bhaa haha yaduurtsiimuu onigoo uguugvi ni dr bjdee ichdeggvi garuud we
**batai bish ogch bga n ix ym bu***d muu vlger duurail** bj uruu tataj bga ym xoxi n vvnees bj mgl ulsad ymar ix xoxirol uchixax bol vxex bsan ym xend ch xereggvi ***** muu xvn
zasss 500 mynga ch gh shig aria ch de
za 500.000 arai ugui bailgui.
энэ хэд цугтаа хоолонд орсон бол энэ мөнгө хаана нь ч хүрэхгүй дээ