Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаа нар давж заалдана

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

Малайзын улстөрийн нөлөө бүхий эрхмүүдийн захиалгаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн дуулиант гэмт хэргийг тун удахгүй шийдвэрлэж, хэрэг нэг тийш болох бололтой. Хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа дахин сэргэж байгаа нь Франц, Испаниас тус бүр нь 850 сая ам.долларын өртөг бүхий усанд шумбагч хоёр хөлөг онгоцыг Малайзын нэр бүхий улстөрчид улсынхаа батлан хамгаалахын хэрэгцээнд худалдан авахдаа их хэмжээний авлигын асуудалтай холбоотой бөгөөд дээрх хэргийг гол гэрч нь Ш.Алтантуяа байсан байж магадгүй гэх. Тиймээс монгол бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн асуудал энэ хэрэгтэй холбоотой хэмээн Францын шүүхээс мэдэгдсэн байдаг аж.

Мөн эл гэмт хэрэгт Ерөнхий сайд Нажиб Разакын оролцоо байсныг Францын шүүхээс үгүйсгээгүй гэх бөгөөд өдгөө Малайз улсын хоёр цагдааг шүүх хурлын тов гарсан байна. Ш.Алтантуяагийн аллагад холбогдсон хоёр цагдааг шүүх хурал зургаадугаар сарын 10-ны өдөр болох ба шүүх хурал гурван өдөр дарааллан үргэлжлэх аж. Хэрэгт холбогдсон хоёр цагдаа өмнөх шүүх хурлаас цаазын ял сонссон бөгөөд энэ удаа давж заалдаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
herlen(202.55.182.34) 2025 оны 03 сарын 13

ene t**iigaach ter h**tar tsaraitai shirengend avirhaas ooriig meddegui sarmagching dagaj s**bagnaagui bol end bolovsrol soyol ajiltai saihan mongol z**uutai suugaad jargaj boloh l baisan shu de ayatungaa biluu bas 1 mongoor urgelj dutaj yavdag 1 huuhen bas l boon onigoo bolood yavj bna shde mongol z**uusaa ul toovol *** tenger oor deer ni horvoj bga ni ter l de

1  |  0
KKKK(202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

SAY ENETHEG HUNIIG DALAI DEEREMCHIDTEI ANDUURAN ALSAN 2 ITALY HUNIIG ENETHEGCHUUD JAGSAJ SHAARDSAAR BGAAD NUTAGTAA AWCHIRUULSAN BA OORSDIIN HUULIAR SHIITGEHEER BOLJ TEMTSEL NI ZOGSSON GETEL UHER HOCHIT MONGOLCHUUD BI OORIIN IRGENEE ALUULCHAAD ARAAS NI BIE UNELSEN HOHINO GEED SUUJ BDAG MON CH UHER SHIG ULS YUMDAA

1  |  0
bi(176.209.7.134) 2025 оны 03 сарын 13

yah gej hariin h**triig dagaj yavav daa l gej bodoj bna

1  |  0
Top