МИАТ ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэг Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд саатсанаас хойш гурав хоносон. Харин өчигдөр МИАТ компаниас тус онгоцоор зорчиж байсан 120 иргэнийг авчрахаар тусгай үүргийн "Боинг" онгоц нисгэсэн байна. Тэгвэл Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд саатсан 120 зорчигч өнөөдөр 10.00 цагт эх орондоо газардана.

Сэтгэгдэл ( 0 )