Сокогийн нууц жор нь өндөг

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 27

Дуулахаасаа илүүтэй бүжгийн багшийн ажилд шимтэх болсон дуучин Ж.Солонго буюу Соко барагтай л бол салон руу гүйгээд байдаггүй гэсэн. Тэрбээр гэр ахуйн нөхцөлд арьсаа хэрхэн арчлах тал дээр мэргэжлийн гоо сайханчдаас ч дутахааргүй мэдлэгтэй гэж гайхуулдаг нь ч үнэн.  Элдэв жор зохиож, нүүрэндээ бигнүүр тавих дуртай түүний нууц жорыг ч рок попынхон их сонирхдог юм билээ. Гэхдээ дуучин бүсгүйн гоо сайхны жор тун ч энгийн.

“Хамгийн их хэрэглэдэг бигнүүр маань өндөг. Алим, зөгийн бал, цөцгийтэй холиод тавьж үзээрэй. Үр дүн нь богино хугацаанд мэдрэгдэх болов уу. Арьсанд гүн чийгшил өгч, тэжээл нь болдог юм. Бас тараг арьс чангаруулж, цайруулах үйлчилгээтэй шүү дээ. Нүүрээ мөсөөр арчиж, хүйтэн усанд булхаж угаах нь ч зөв арга. Арьсны өнгө үнэхээр сайхан болдог” хэмээсэн Соко мэргэжлийн сургалтад суух санаатай яваа гэнэ лээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top