Д.Бямбажав: Чи муу гөлөг миний өмнө сууж үгээ хэлдэг хэн бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

Улаанбаатар төмөр замын Дуу бүжгийн чуулгын дарга Д.Бямбажавын булхайтай үйлдлийн талаар ажилчид нь олонд дэлгэсэн. Тэд энэ удаа УБТЗ ХНН-ийн даргын  үүрэг гүйцэтгэгч Г. Сэрээнэндоржид хандан энэхүү захидлыг бичжээ.

Манай хамт олон танд дахин хандахаас өөр аргагүйд хүрээд энэхүү зүйлийг бичиж байна. Бид урьд нь танд хандсаны дагуу замын комиссын шалгалт ирж бидний хүссэнээр нэг бүрчлэн уулзаж шалгалт явагдсан ч эргээд бидэнд ирсэн шалгалтын хариу тодорхой шийдвэргүй Д.Бямбажавыг “Удирдах ажилд нь дадлагажуулан сургаж ажиллуулах” нэрийн дор үргэлжлүүлэн ажиллуулж байгаа юм. Бид удирдах ажилтныг “Сургаж биш сонгож”авч ажиллуулдаг гэж ойлгодог. Шалгалт ирэхэд манай чуулгын нийт ажилчдын 90% нь комиссын гишүүдтэй  уулзаж чуулгын ажлын талаарх алдаа дутагдал, Бямбажавын хэрээс хэтэрсэн ааш авирын талаар илэн далангүй, тодорхой, ний нуугүй ярьсан бөгөөд тухайн үедээ манай энэ байдлыг маш сайн ойлгож байсан юм. Гэхдээ Бямбажавыг хамгаалах зорилгоор ирсэн хүн комиссын гишүүдэд  байсан нь ч бидэнд бас ил тод мэдэгдэж байсныг нуух аргагүй юм. Харамсалтай нь үр дүн нь өөр гарсанд гүнээ харамсаж байнаа.  Энэхүү шалгалтаас хойш Д.Бямбажавын ааш зан нь улам гаарч байгаа бөгөөд:

Замын шалгалтын комиссын дараа 2013 оноос хойш гарсан бүх тушаалуудаа урж хаян, тушаалын хэвлэмэл хуудсыг шинээр дахин хэвлүүлж (урьд гаргасан 10 тушаалаа хүчингүй болгосон тушаал гаргахгүйгээр) үг үсэг, утга санааг нь засаж өөрчлөн дахин тушаал болгон гаргасан. Үүнийг бид хууль зөрчсөн ноцтой асуудал, гэмт хэрэг гэж үзэж байна. (тушаалуудыг хавсаргав).

1-р сарын 22-ний мягмар гаригт хийсэн уран бүтээлчдийн хурал дээр “Өргөх бичиг бариад байгаа хүмүүст хэлчихье. Та нарын энэ ажил чинь бүтэхгүй,  та нар намайг унагаж чадахгүй. Би бол том артай хүн.  Би энэ нягтлан, бичиг хэрэг, нярав гээд байгаа хүмүүсийг бүгдийг нь дараа дараагаар нь халж явуулна” хэмээн заналхийлсэн. Ер нь Бямбажав нь юм л бол Мижиддорж даргын нэрийг барьдаг .Энэ үед мөн өөрийнх нь ажилд авсан уран сайхны удирдагч С.Мөнхбат нь  “За тэгээд До яамны мэдээлэгч нар гэж хэзээнээсээ өөдөлдөггүй юмнууд байдгийм даа” хэмээн чуулгын ажилчдыг доромжлон тохуурхсан.

Бямбажавын зан үүгээр дуусахгүй ямар нэгэн ажлын шаардлагаар өөрийнх нь өрөөнд орж уулзсан ажилчдаас “Чи өргөх бичигт  гарын үсэг зурсан уу? Намайг юу гэж бичсэн байна, хэлчих, хэн толгойлсон юм бэ? гэж асуугаад гарын үсэг зурсан гэж хэлснийг нь:  Тэгвэл энэ асуудлыг би чамд шийдэж өгөхгүй, гар чи, яв, зайл чи, чи хууль мэддэг юм байна. Чи явдаг хүн, явдаг газраараа явж шийдүүл, зайл” гэж хашигчин загнаж өрөөнөөсөө хөөн гаргадаг.

Ажилчдыг ялгавартай үзэн цалингийн зээлийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, цагийн бүртгэл, чөлөө авах зэрэгт өөрийн хувийн амбицаар хандаж нөгөө л асуудаг өргөх бичгийн талаар асууж зурснаа хэлсэн хүмүүсийн асуудлыг шийдэж өгөхгүй ажилчдыг алагчлан үзэж хавчин дарамталж байна. Яагаад шийдэж өгөхгүй байгааг өөрөөс нь асуухад: “Чи миний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Өргөх бичигт гарын үсэг зурсан. Тийм болохоор би чамд шийдэж өгөхгүй, чи тэгээд л ойлгочих” гэж хариулдаг. Мөн зарим уран бүтээлчдийг “Чи өргөх бичгийг толгойлж хамт олныг удирдсан, битгий хов яриад байгаарай. Чи намайг барахгүй шүү” гэж гүжирдэн гүтгэж дайрч давшилсаар байна.

Мөн ня-бо Мөнгөнцэцэг “Бие өвдөөд халуураад байна. Эмнэлэг рүү явах гэсэн юм, чөлөө авъя” гэхэд чамтай ийм асуудал ярихгүй, би чамд чөлөө өгөхгүй гар чи, зайл” хэмээн хүмүүсийн дэргэд өрөөнөөсөө цохиж авах нь холгүйгээр хөөн гаргасан. Замын комиссын шалгалт ирсний дараахь:

1-р сарын 17-20ний өдрүүдэд ня-бо Мөнгөнцэцэгийг өрөөндөө илүү цагаар ажлаа хийж байх үед нь УНЦ 8211 гэсэн улсын дугаартай цагаан прүс-11 маркын машины цонхоор 2,3 хүн камерийн бичлэг хийж байсан. Урьд нь өрөөнд нь орж ажил ярих, ажлын маргаан бүр дээр утасныхаа камераар удаа дараа бичлэг хийж байсан.Эхний өдрүүдэд айсны улмаас гэр бүлийн хүнээ дуудаж ажлаасаа авахуулж байсан.4 дэх өдөр нь машин дээр очиж яагаад камерийн бичлэг хийгээд байгаа юм бэ гэж хэлснээс хойш ил харагдаагүй.

Байгууллагын дарга байтугай энгийн нэгэн ажилчин ч байгууллагынхаа нэр хүндийг эрхэмлэн дээдэлж явах үүргийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээдэг байхад  энэ хүн ирсэн цагаасаа хойш чуулгын хамт олныг “Архинд нэвчсэн ажил хийх боломжгүй, хэцүү хүмүүс” гэж удирдах албан тушаалтнуудад худал хэлэн ойлгуулж, өөртэй нь харьцсан гадны байгууллагын хүмүүсээс энэ чуулгын ажилчдын    талаар сөрөг мэдээлэл надад бичээд өгчих гэж цаас үзэг өгөн, орсон гарсан хүн амьтныг залхааж суугаа нь удирдах ажилтны ёс зүйг уландаа гишгэж яваагийн илрэл юм. Ер нь Бямбажав нь удирдах ажилтны битгий хэл хүнтэй харьцах наад захын харьцааны соёлгүй хүн болох нь ажилчдын хурал дээр санал бодлоо хэлсэн ажилчдыг дуугаа өндөрсгөн хашгичаж хуруугаараа чичлэн хүмүүсийг элдвээр хэлэн доромжилдгоос тодорхой харагддаг. Тодруулбал:

“Энэ муу п....... хүүхэн, чамд арга хэмжээ  авч зайлуулнаа, хална, харж байгаарай. Чи муу гөлөг миний өмнө сууж үгээ хэлдэг хэн бэ? Юм хэлэх гэсэн юм бол босож зогсоод хэл, бос чи,  бос” гэж долоовор хуруугаараа занган чичилж хүн үг хэлэхийн аргагүй дайрч давшлан  загнадгаас тодорхой харагдаж байгаа юм.

 Манай хамт олон Д.Бямбажавын хэлдгээр “Архинд нэвчсэн хамт олон” биш ээ. “ Архи тамхигүй хамт олон” гэдгээ хариуцлагатайгаар хэлэх байна.

Харин ч эсрэгээрээ Бямбажавын авсан ажилтнуудын талаар дурдвал:

1.Түүний уран сайхны удирдагчаар ажилд авсан С.Мөнхбат нь өглөө ажлын цагаас байнга хоцорч, шарталттай ирж өрөөгөө дотроосоо түгжин шараа тайлчихаад унтаж байгаад тэгсгээд л үдээс хойш гараад явчихдаг.  Уран бүтээлийн ажлаар өрөөнд нь орох гэхэд байнга дотроосоо цоожтой байдаг бөгөөд хаалгыг нь тогшихоор нойрмог, архи үнэртүүлсээр, гэртээ унтаж байгаа хүн шиг урдаас угтдаг. (юу ч болоогүй юм шиг). Залуу уран бүтээлчдийг удаа дараа архинд явуулж өөр дээр нь ирсэн хүмүүстэй ажлын өрөөндөө архиддаг. Энэ тухай Захиргаа, Уран сайхны зөвлөлийн хурал дээр зөвлөлийн гишүүд хэлэхэд Д.Бямбажав байнга өмгөөлөн хаацайлдаг юм. Гэтэл бүжигчин Ганбаяр, Батболд нар нь амралтын өдөр ажил дээр архи үнэртүүлж орж ирээд гарсны төлөө ажлаасаа халагдсан юм. Түүний гар хөл бологсод нь ажлын цагаас хоцрох, ажлын цагаар хаачсан нь мэдэгдэхгүй алга болох,  бүтэн өдрөөр ажилдаа ирэхгүй байхад цаг нь бүтнээрээ бичигдэж, цалин нь олгогдсоор байх бөгөөд үүнд хяналт тавьж хэлэх үүрэгтэй нягтлан бодогчийг шаардлага тавихад Бямбажав нь “Чамд хамаагүй, би мэдэж байна” гээд л загначихдаг.

 02 дугаар сарын 14-ний уран сайхны зөвлөлийн хурал хийх болоход Мөнхбат ажил дээрээ байхгүй, мөн л сурсан зангаараа гараад явчихсан байхад Д.Бямбажав утсаар эелдэгхэн дуудаж (хэрэв өөрийнх нь талын хүн биш байсан бол энэ тохиолдолд шууд л 20%-даж эсвэл халдаг) ирүүлэхэд шал согтуу ирж хуралд суусан болж байгааг  Д.Бямбажав мөн л мэдээгүй дүр эсгэн өнгөрөөсөн.

Энэ Мөнхбат гэгч нь  чуулгын уран бүтээлийн бодлогыг нуруундаа үүрч явах хамгийн гол, ганц мэргэжлийн хүн нь байх ёстой байтал уран бүтээлчидтэй огт ажилладаггүй, ажиллах чадваргүй өдий болтол ямар нэгэн урлагийн байгууллагад тогтвор сууршилтай ажиллаж үзээгүй, ажиллаж байгаагүйг нь  манай хамт олон болон  урлаг соёлын ажилтнууд мэдэх билээ.

2. Мөн төгөлдөр хуурч Цогбадрах гэгчийг гэрээгээр авч ажиллуулж байгаа гэх боловч одоо болтол гэрээ хийгдээгүй бөгөөд 02-р сарын15-ны өдөр шал согтуу нягтлангийн өрөөнд орж ирэн “Дарга чинь чамаас гэрээний урьдчилгаа мөнгө ав” гэсэн гэж орж ирэхэд нь  гэрээ хийгдээгүй, согтуу хүнтэй би албан ажил ярихгүй гэхэд элдвээр доромжлон Бямбажавтай үгсэн түүгээр ч барахгүй Цогбадрах нь “Чи энэ улаан хөлтөй, урт хошуутай хүүхнүүдээ дараач” хэмээн нийлж доромжлон загнасан.  Цогбадрах нь бараг өглөө бүр ажил дээр ирж шараа тайлан ажилчдаас “Жүүс ундаа аваад өгчих, 1500 төгрөг өгчих” гээд явж байдаг. Өөрийнх нь ажилд авсан хүмүүс нь ажлын цаг ашиглалт ажлын байранд архидах, жижүүрийн байрыг орхиж ажлын алдаа дутагдал байнга гаргасаар байгааг  Уран сайхны зөвлөлийн хурал, хамт олны хурал дээр хэлэхэд илт өмөөрөн хаацайлж байна.

3. Гэрэл дууны техникчээр ажилд авсан  Ганхуяг нь  мэргэжлийн бус, ажлаа мэддэггүй  бөгөөд  МСҮТ-ийн Оюу толгой сургалтын нээлтийн ажиллагаа,  чуулгын уралдаан, 1 дүгээр сарын 29-ний өдрийн зурмагийн дүнгийн хурал гэх мэт үйл ажиллагаа дээр ноцтой дутагдал гаргаж, тухайн байгууллагуудаас гомдол ирсээр байтал ямар ч арга хэмжээ авалгүй өнөөг хүртэл нуун дарагдуулсаар байгаа. Мөн Ганхуяг гэгч нь удаа дараа нийтийн бүжгэнд ирсэн хүүхнийг ажлынхаа өрөөнд авч орон үүдээ дотроосоо түгжин, хаалгыг нь тогшиход онгойлгож өгдөггүй бөгөөд өрөөнийх нь үүдэнд уулзах гэж хүлээсэн гадны хүн “Энэ хүн та нарын толгой дээр байгууллагыг чинь бузарлаж байна” гэж хүртэл хэлсэн юм. Ганхуяг нь 02 дугаар сарын 14-ний шөнө 22:00 цагийн орчимд ажил дээр нэг хүүхэнтэй хамт орж ирээд Валентины баяр тэмдэглэнэ гэж жижүүр Мөнхбаяртай хуйвалдан ажил дээр хоносон.

4.Түүний жижүүрээр авсан Мөнхбаяр гэгч нь бичиг баримтын зөрчилтэй (Архангай аймгийн харъяалалтай) ажилд ороод  2 сар гаруй болж байгаа ч одоо болтол  эрүүл мэндийн үзлэгт ороогүй.

5.Бямбажавын авсан шинэ жижүүр Банзрагчийн ээлжин дээр түрээсийн “Yes karaoke”-ийн байранд хулгай орж 3 телевизор, микрофон алга болсон. Гэтэл жижүүр хийж байгаад тэтгэвэртээ гарсан Д. Батмөнхийг “Хүн нь өөрийн хариуцлагагүйн” улмаас хувцсаа алдсаны төлөө “Ажлын хариуцлага алдсан, тэтгэвэртээ суу” гэж шахан гаргасан мөртлөө Банзрагчийн ээлжинд хулгай гарсаар байтал таг чимээгүй л өнгөрч байна.

Бидний мэдэх 20 жилийн түүхэнд манай чуулгын байранд ийм хулгайн хэрэг гарч байгаагүй. Бямбажавын авсан ажилчид нь өөрийнх нь гар хөл болж элдэв хов яриа, хамт олны дунд хардалт сэрдэлт үүсгэж, хамт олныг эвгүй уур амьсгалд оруулж, хагарган бутаргаж байгаа ба  байгууллагын объектын бүрэн бүтэн байдлыг   хамгаалж чадахгүй ажлын хариуцлагагүй ажиллаж байгаа нь илт байна.

 Аливаа зохиогдох арга хэмжээний захиалга Бямбажав дээр ирснийг урьдчилан танилцуулалгүйгээр цагийг нь тулгадаг. Үүний улмаас ажлын доголдол гарахад өөрийнхөө хариуцлагагүйн улмаас үүссэн алдааг өөрийнхөө доод тушаалын ажилтнуудад тулгаж гүтгэн сахилгын арга хэмжээ авдаг увайгүй зан нь хэрээс хэтэрч байна.

 Мөн ажил авсныхаа дараа 11 дүгээр сарын 08-нд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан бөгөөд дахин 2013 оны 02 дугаар сарын 07-нд дахин гэрээ байгуулсан нь  хуулийн дагуу эсэхэд эргэлзэж байна.

Учир нь: Дуучин хөөмэйч С.Загд-Очир Солонгос Монгол улсын хамтын ажиллагааны хүрээн дэх айлчлан тоглолтонд уригдан оролцох болсон учраас ажлаас чөлөө хүсэхэд “Өргөх бичиг толгойлсон, өргөх бичигт гарын үсэг зурсан” хэмээн сэжиглэн хардаж “Би чамд чөлөө олгохгүй,  чи миний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа, чи тэгээд л ойлгочих, чи явбал халагдах өргөдлөө өгөөд яв, чамд өөр зам байхгүй, чи гар, яв, зайл” хэмээн хөөж гаргасан. Үүний маргааш буюу 02 дугаар сарын 07-ний өдөр бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөөмэйч С.Загд-Очирын ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын заалтыг өөрчилж “Дуучин, Хөөмэйч” гэснийг зөвхөн "Дуучин" болгож чи “дуучин”-аар ажилла. Би чамайг дуучнаар ажиллуулна гэж шууд хүчээр тулгаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан  нь ТЗ-ын мэргэжилтэй адилтгавал “Замчныг машинист хий” гэсэнтэй адил юм.

С.Загд-Очир нь 10 гаруй жил тус чуулгад "Хөөмэйч"-өөр ажиллах хугацаандаа “Хөөмэйчдийн олон улсын уралдааны Гран При”, “Хөөмэйчдийн улсын уралдаан”-ны тэргүүн байрын шагнал хүртэж Америк, Франц, Герман, Бельги, Солонгос, Хятад, Орос, Итали зэрэг 20 гаруй оронд ардын урлагаа сурталчилсан. ОХУ-ын зам тээврийн яамны сайдын урилгаар 2009 онд Москвагийн алдарт их театрын тайзнаа хөөмэйлж УБТЗ болоод цаашилбал Монгол улсынхаа нэрийг гаргасан манай авъяаслаг уран бүтээлч билээ. Ийм чадварлаг өсөж яваа залуу уран бүтээлчийн авъяас, ур чадварыг үгүйсгэж зөвхөн өөрийн хувийн амбицаар хандаж ажлын байран дахь албан тушаалын дарамтанд оруулж байгаа нь түүнийг ажлаас шахалтаар гаргах гэсэн оролдлого гэдэг нь хамт олонд ил тод байна.

           Тэрээр Бямбажавын арчаагүй, увайгүй зан үүгээр зогсохгүй тус чуулгад тогтвор сууршилтай олон жил ажилласан байгууллагынхаа төлөө сэтгэл зүрхээ өгсөн уран бүтээлчид өөрийнх нь алдаа дутагдлыг нүүрэн дээр нь ил хэлж, ажлаа сайжруулахыг шаардсаны төлөө гадуурхан хавчиж дарамтлан тэднийг ажлаас халах шалтгааныг хайж олсон нь “Мэргэжлийн аттестачлал” юм.

 Тэрээр гадны байгууллагаас Бямбажавтай ажил ярих гэж өрөөнд нь орж ирсэн 3н хүнд (хүн тус бүрт)“Би 3-р сард аттестачлал зарлачихсан байгаа, хуучцуулыг нь бүгдийг хална, тэгээд өөрийнхөө хүмүүсийг авч эд нарыг үндсээр нь солино” хэмээн ярьсныг бид баттай эх сурвалжаас мэдэж байгаа.

Уг аттестачлалыг шүүн явуулах шүүгчид Бямбажавын гар хөл болсон хүмүүс ирж шүүх нь тодорхой бөгөөд өөрт нь таалагдаагүй уран бүтээлчдийг хоморголон халахыг гол зорилгоо болгон аттестачлал явуулахаар улайран зүтгэж байна. Ингэж өөртөө таалагдаагүй уран бүтээлчдийг аттестачлал нэрийн дор халдаг урлагийн байгууллагын зарим нэгэн дарга нарын увайгүй, арчаагүй аргыг тэр бас хэрэглэхээр шийдээд байгаа нь өөрийнх нь гаргаж байгаа ааш авир,  үг хэлээс тодорхой харагддаг.

Мөн урьд нь чуулгын уран бүтээлчдийн дунд болсон уралдаанд хэдэн согтуу хүмүүс авчирч, тэдний зарим нэг нь хоцорч ирэн, орон гаран шүүсэн болсноос ч тодорхой харагддаг.  Мөн дараа нь уг хүмүүстэйгээ өрөөндөө шөнийн 00 цаг өнгөртөл архидсан.

Бямбажав нь орой ажил тарсны дараа байнга  өрөөнийхөө гэрлийг унтраагаад ганцаараа сууж байдаг бөгөөд нэг удаа табель бичихээр ирсэн нарийн бичиг Батцэнгэлийг өрөөнийх нь  гэрлийг асаагаад ороход Бямбажав нь “Гэрлээ унтраа, наашаа суу, ярилцъя” гэсэн бөгөөд нүүр нь минчийж улайсан байдалтай байсан.

02 дугаар сарын 15нд Төмөр замын цагдаагийн хэлтсийн ажилтан Тогос ирж “Гурван талт гэрээ”-ний талаар ажилчдад яриа хийж “Архи тамхигүй хамт олон” болох уриалга гаргасан байхад яг тэр өдөр нь ня-бо Мөнгөнцэцэг баланс дээр гарын үсэг зуруулахаар 15:55 минутын орчимд өрөөнд нь ороход  Бирваа, Баярбаатар зэрэг 4 хүний хамт тамхины утаан дунд архидаж байсан нь 2 давхрын шатаар өгсөхөд л илт үнэртэж, мэдэгдэж байсан. Түүний дараа дэд захирал Х. Алтынгүл ч бас орж, архи үнэртэж байгааг юу ч дуугараагүй байна.

Бямбажав гэгч хэн бэ?

 Д. Бямбажав нь нэг байгууллагад тогтвор сууршилтай ажиллаж чаддаггүй, нийслэлийн урлагийн байгууллагуудыг гүйцээгээд орох газаргүй болсон нэгэн билээ. ДБЭТ, ЦДБЭЧ, ҮДБЭЧ-аас ажил тасалсан, архи уусан гэх хэргүүдээр ажлаас халагдаж ҮДБЭЧ-ын тэр үеийн захирал Цэдэн-Иш даргыг шүүхэд өгсөн ч үнэний өмнө хүчин мөхөсдөж улсын ажил цалгардуулж дураараа тэнэж явдаг Бямбажавын урлагийн байгууллагад ажиллах карьер нь төгсгөл болсон байдаг юм.

Монгол Солонгосын урлаг соёлын хамтын ажиллагааны шугамаар жил болгон уламжлал болон “Урлагийн групп” явдаг.  2010 оны багт өнөөх л заль мэхээрээ багтаж явсан боловч өөрийн увайгүй, багаар хамтран ажиллах чадваргүйгээсээ болж 2-хон сар болоод буцаад  ирсэн байдаг.

Манай чуулгын жирийн нэгэн ажилтан ч орлогынхоо төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө сэтгэл зүрх, оюун ухаан, авъяас чадвар, мэдлэг боловсролоо дайчлан ажилласаар ирсэн билээ. Манай хамт олны гол зорилго, үндсэн ажил маань болох “Шинэ уран бүтээл, орлогын төлөвлөгөө” юм. Бямбажавыг ирснээс хойш орлого хомсдож, тоглолтын тоо ч цөөрсөөр байгаад сэтгэл зовнисон уран бүтээлчид “Орлого олох, шинэ уран бүтээл хийх” талаар санал бодлоо хэлэхэд “Би мэдэж байна, битгий та нар энэ тухай яриад бай, та нарт хамаагүй,энэ чиний хийх ажил биш” гэх боловч үнэхээр огт орлого олохгүй, уран бүтээл хийхгүй байгаа нь сэтгэл зовохоос аргагүйд хүргэж байна.  Энэ онд томоохон шинэ уран бүтээл юу хийх вэгэж асуухад “Нууц, хэлбэл биелдэггүй юм”гэж хэлж байх юм.

Тэр ч байтугай уран бүтээлчдийг үнэгүйдүүлж, тарифт үнэлгээнээс байнга доогуур үнэлгээтэй тоглолтонд явуулж байгаа зэргээс нь харахад энэ хүн манай байгууллагад ямар зорилго агуулж ирснийг ч сэжиглэн бодоход хүргэж байнаа.

Тухайлбал:

    2012 оны 12 дугаар сарын 30-ний өдөр төмөр замын төв ёлконд уран бүтээлчдийн тоглолтонд бичсэн байгууллагын 2013 оны 01 номерын 800000 төгрөгийн нэхэмжлэхийг Мижиддорж дарга урсан хэмээн бах нь ханасан байдалтай Бямбажав дарга хэлээд 2 хэсэг болсон нэхэмжлэхийг үзүүлсэн. Энэ мэтээр уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлгээгүй болгож байна.
    Оны анхны нар харах ёслолд манай уран бүтээлчид жил болгон явж тоглодог уламжлалтай билээ. Уламжлалаараа энэ жилийн баярт явсан ч Бямбажав мөн л 300.000 төгрөгөөр үнэлж явуулсан нь урьд урьдын үнэлгээнээс хэт доогуур байсан юм. Ноднин л гэхэд 600.000 төгрөгийн үнэлгээтэй тоглож байсан юм. Энэ тухай өөрөөс нь уран бүтээлчид асуухад тодорхой зүйл хэлдэггүй
    Мөн 01 дүгээр сарын 17,18-нд хөгжимчдийг /11 хүн/ 25-р суваг телевизийн сар шинийн  бичлэгт оролцож байгаа гадны байгууллагын дуучдын дууг тоглуулчхаад ямарч гэрээ хэлэлцээр мөнгө төгрөг орж ирээгүй. Урьдны дарга нар бол мөнгө төлөгдөөгүй тохиолдолд чуулгынхаа тоглолтыг бичүүлж сурталчлах ч юм уу, реклам цацах, зар өгөх зэргээр гэрээ хийдэг байсан.
    2013 оны ажиллагсдын орон тоог өөрөө ганцаараа (ня-бо-ийн гарын үсэггүй) дур мэдэн өөрчилж 42 хүнтэй байгууллагад дэд захирал, орлогын менежер хэмээх орон тоог батлуулж боловсон хүчний бүх ажлыг дэд захиралд хариуцуулсан нь 50 хүртэлх хүнтэй байгууллагад боловсон бүчний ажлыг дарга нь өөрөө хийнэ гэсэн Замын даргын А173 тоот тушаалыг зөрчиж байна.
    Томилогдон ирээд 4сар гаруй хугацаа болж байхад байгууллагын одоогийн ажил байдалтай танилцаж цаашид яаж ажиллах талаар төлөвлөгөө байдаггүй. Мөн байгууллагын санхүүтэй харьцаж ажлаа явуулж чаддаггүй.
    Түрээсийн 13 байгууллагад мэдэгдэл өгч түрээсийн байруудыг суллахыг шаардсан. Түрээсийн газрууд нь сард 10000000 (арван сая) төгрөгийн орлого оруулдаг ба гэрээг нь цуцалчихаад сулрах байруудаа яаж ашиглах тухай төлөвлөгөө байхгүй байна.

7.Менежер өвчтэй байсан тул ажлыг нь орлон гүйцэтгэж байсан нарийн бичиг Батцэнгэл ХУИС-ийн урлагийн үзлэгийн арга хэмжээг 1.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн бөгөөд “Арга хэмжээг шүүх шүүгчийн тусламж хүсэхэд”  уран бүтээлчдээс өгөх гэж байтал Бямбажав захиралтай нь уулзаад Бямбажав  өөрөө шүүгч хийсэн бөгөөд дараа нь төлбөрөө авах гэтэл “Танай дарга чинь 700.000”-ыг өгөөрэй гэсэн”  гээд тооцоог хийсэн. Үүнээс харахад  300.000 төгрөг хэний хармайнд орсон нь тодорхой.

           20 гаруй жилийн түүхтэй тус ДБЧ-ыг одоо удирдаж буй Д.Бямбажав нь удирдлагын арга барилгүй, ажлын дадлага туршлагагүй хүнтэй харилцах харилцааны соёлгүй, удирдах ёс зүй, уран бүтээлч хүний сэтгэлгээгүй, хамт олноо гэсэн хүнлэг чанарын үнэр ч үгүй, ажилчдаа өөрийн хувийн амбицаар ялгаварлан гадуурхдаг зэрэг нь “Удирдах ажилтны дагаж мөрдвөл зохих ёс зүй”-д огтхон ч нийцэхгүй байгаа бөгөөд УБТЗ-ын ХНН-ийн “Удирдах ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын альхан талаар нь шургалан орсныг гайхан шогширцгоож сууна.

ДБЧ-ын үе үеийн удирдлагууд болох УГЗ П.Дамдинжав, Л.Сэнгээ, Д.Нямаа, Гавъяат тээвэрчин Ю.Идэрчулуун нарын удирдлагын арга барил сайтай, ажлын дадлага туршлагатай, хамт олныг удирдан зохион байгуулах авъяастай, ёс суртахууны өндөр соёлтой, чадварлаг удирдлагуудтай бид сэтгэл нэгдэн ажиллаж “Хөх Монгол” урлагийн их наадмын тэргүүн, Чуулгуудын улсын уралдааны гран при, БНАСАУ-д зохиогддог “Хаврын баяр” наадмын Алтан цом зэргийг хүртэж ард түмэн, үзэгч олон, ган замчиддаа уран бүтээлээ өргөн барисаар ирсэн билээ.

Нямаа даргыг ажиллаж байхад менежмент муутайгаас орлогын төлөвлөгөөгөө  хийх гэж зүдэрдэг байсан нь нууц биш ээ.

Харин Ю. Идэрчулуун дарга манайд ирж ажилласан 7-хон сарын  хугацаандаа  манай хамт олныг  ёстой л нөгөө “Ажилдаа өглөө яаран  ирж, орой гэр лүүгээ яарч харьдаг хүнийг аз жаргалтай хүн гэнээ” гэдэг шиг “Ажилдаа инээмсэглэн яарч ирдэг” аз жаргалтай хамт олон болгож чадсан юм.

Түүгээр ч зогсохгүй арван хэдэн жил болсон орлогын төлөвлөгөө гэгч ажилчдын нуруун дээрх хүнд ачааг халж төвөггүйхэн орлогоо олох болсон юм. Түүний ачаар ч 2012оны төлөвлөгөөгөө биелүүлсэн юм. Идэрчулуун дарга нь хэдий тэтгэвэртээ суусан ч гэлээ “Үнэхээр ажиллаж,  ажиллуулж, удирдаж, хамт олныг нэгтгэж, байгууллагын ажлыг богино хугацаанд сайжруулж чаддаг” авъяаслаг  удирдагч юм. Иймд манай хамт олон Идэрчулуун даргыг эргүүлэн авахыг хүсэж байна.

 Харин нөхөр Бямбажав нь хүний хийсэн ажил дээр хэдэн сар  шагналт цалингаа авч суугаа бөгөөд ажил авснаасаа хойш олсон орлого ч үгүй, хийсэн ганц ч уран бүтээлгүй, төмөр замаа гэсэн ямар ч сэтгэлгүй, чуулгыг цаашид удирдаж ажиллах чадваргүй, хөгжүүлэх ямарч хүсэл зүтгэлгүйг харахад өөр ямар нэгэн хувийн ашиг сонирхол байна гэж үзэж байна. Энэ бүр даамжирвал энэ мэт олиггүй, үл бүтэх амьтнаас болж хэзээнээс удирдаж удирдуулах бат соёлтой хөдөлмөрч 15 мянган төмөр замчин бидний нэр хүндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй их хэмжээний санхүүгийн болоод эд материалын хохирол гарч болзошгүйг анхаарч үзээрэй.

Манай хамт олон хэдий уран бүтээлчид ч төмөр замд 3-аас 30 хүртэл жил ажиллаж төмөр замынхаа төлөө зүтгэх чин сэтгэлтэй, төмөр замаараа хүмүүжиж, “Төмөр замчин” гэж овоглож омогшиж явдаг аа батлан хэлмээр байна.Энэ чуулгаа  хөгжин дээшлүүлж, татаасын бус бизнесийн байгууллага болгож ажиллах бүрэн боломжтой.Энэ бидний зорилго бөгөөд ган замчиддаа соёлыг түгээж, хүн бүрт уран сайхны таашаал өгч чадах чадварлаг уран бүтээлчидтэй энэ байгууллагыг удирдан авч явах даргыг“сургаж бус сонгон” авч ажиллуулжөгнө үү. Он гарснаас  хойш тус чуулга дээр:

 1. Өргөх бичгийг хэн толгойлж, хэн, хэн гарын үсэг зурсныг тодруулах

2. Уран бүтээлчдийг хоморголон халах гайхалтай сайхан санаагаа хэрэгжүүлэх “Аттестачлал”-ыг хурдан явуулах гэсэн хоёрхон ажил дээр байгууллагын захирал гэх Бямбажавын ажил чиглэгдсээр өнөөг хүрч байна.

 УБТЗ ХНН нь нэгэн өрх айл гэж үзвэл төмөр замчид бид таны үр хүүхдүүд билээ. Хүүхдүүдийн чинь  нэгээхэн хэсэг болох ТЗ-ын ДБЧ-ын хамт олон нь хэцүүхэн хүний гарт хүндхэн амьдарч байгааг ойлгоно гэдэгт бат итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eoooooooooooo zailaachee(182.160.32.193) 2025 оны 03 сарын 13

ene neg muuhai h**zan huduuni duuchinzar odo yaj yavaad end suuziinbee.ene odo arai heternee iim muuhai buduuleg b**air tsaraitai *** hooson tolgoitoi ***iin yumnuud hotod ireed hugjil buzarlad bh yum.zailuulaachee zavaan ****i dongio tsaraitai banhar.

1  |  0
я(202.126.91.65) 2025 оны 03 сарын 13

Х****зан Бямбажав гээд хэзээнээсээ л нэг хүн муутай цөсгүй гөлөг.. УГЗ Цэвээнравдан / ДБЧ-н УСУ-аачаар ажиллаж байсан / гэдэг хүнийг чи муу хошного битгий хэл Монгол улс мэддэг юм. Хүчээр ажлаас нь гаргасан гэлүү. Цагтаа ”надад ганц дуу өгөөч” гээд ********ийг нь долоогоод л явж байсаныг мэдэх нэг нь мэднэ. Тэгсэн Дарга болонгуут -хөөе Цэвээнээ чи гарчихсан байдаа гэж томорсон гэж байгаа. Наадах чинь лааз өшиглөөд л явж байсан байхгүй юу. Олсон хоолоо эвтэйхэн хэл амгүй гудар за муу гөлөг чи муу өөрөө гөлөг за. Тэр олж ирсэн техникч нь /Дижи/ Манай эмээгээс долоон дор муу ********** байна лээ. тэгээд бас их зантай

1  |  0
я(202.126.91.65) 2025 оны 03 сарын 13

УГЗ Цэвээнравдан / ДБЧ-н УСУ-аачаар ажиллаж байсан / гэдэг хүнийг чи муу хошного битгий хэл Монгол улс мэддэг юм. Хүчээр ажлаас нь гаргасан гэлүү. Цагтаа ”надад ганц дуу өгөөч” гээд ********ийг нь долоогоод л явж байсаныг мэдэх нэг нь мэднэ. Тэгсэн Дарга болонгуут -хөөе Цэвээнээ чи гарчихсан байдаа гэж томорсон гэж байгаа. Наадах чинь лааз өшиглөөд л явж байсан байхгүй юу. Олсон хоолоо эвтэйхэн хэл амгүй гудар за муу гөлөг чи муу өөрөө гөлөг за. Тэр олж ирсэн техникч нь /Дижи/ Манай эмээгээс долоон дор муу ********** байна лээ. тэгээд бас их зантай хошногоо ч олигтой арчиж чадахгүй байж...

1  |  0
top(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

ene bichsen unen bol byambajav yasan davarsan irgui zuileg p.... ve

1  |  0
sandag(49.0.200.218) 2025 оны 03 сарын 13

ta nar ardchl**iin ur shimiig l hurtej bna shuu dee AN-iinhan yag ingej ajillahiig niit dargaar tavisan humuustee uureg bolgoson yum gene lee

1  |  0
zz(124.158.78.120) 2025 оны 03 сарын 13

setguulchid ni bugd neg t**iig harj bichsen bhiig bodohod ugaasaa zahi**gat l bna shuu ergelzeegui

1  |  0
Soliosoi(202.131.226.243) 2025 оны 03 сарын 13

Ene unen zuil bichsen bh aa. Hamt olnoo ingej doromjilj bolohgui shdee. Ter chadvargui dargiig n solih heregtei shd.

1  |  0
түй чёрт(182.160.20.231) 2025 оны 03 сарын 13

******ийн амьтад төр засагийн толгойд гарч байгуул******** толгойлоод монгол улс сүйрч байна аа.

1  |  0
asuult(202.21.106.180) 2025 оны 03 сарын 13

denduu dee g duuldag byambajav mun uu?

1  |  0
irgen(122.201.18.239) 2025 оны 03 сарын 13

Uneniig helhed tumur zamiikhan denduu davryyshdee. darga naraaraa ****uu archuulsaar baigaad buur davarsan. iderchuluun bid 2 yu gej yrlag oilgokh um. depodoo l um bgaa biz. bitguu gadnii huniig ingej hydlaa ***khaj bai.

1  |  0
zochin(202.5.198.207) 2025 оны 03 сарын 13

Ene hun yg ””BURTE””Tsergiin huvtsasnii oyodliin uildveriin darga hurandaa Kolya gedeg huntei adilhan ym bna. Ene hun bol barag l bymbajavaas doloon dor aimshigtai hun. Ene setguulchid zugeer bga humuusiig l ynz ynzaar *****lood bdag ym bn**e. Ene bolohoo baichihsan hurandaa darga nariig neg zorigtoi bicheech.

1  |  0
ЗОЧИН 00(202.9.47.130) 2025 оны 03 сарын 13

Д.БЯМБАЖАВ ДАРГА БОЛЬ ЁОО АЛЬ ЭСВЭЛ АЖИЛАА ӨГХИЙГ ТАНААС ШАРДАЖ БАЙНА ШҮҮ

1  |  0
zaza(92.104.218.224) 2025 оны 03 сарын 13

ene bol yavuurgui humuusiin zahaiilgiin daguu bichigdsen hunii muug uzeh gesen manai mongol zusni unen archaagui garuud bainaa

1  |  0
Luna(82.173.79.5) 2025 оны 03 сарын 13

Yg soci**izmiin ueiin mataas baina

1  |  0
лавлая(202.131.247.202) 2025 оны 03 сарын 13

энэ нөгөө буриад дуу дуулдаг х****зан бямбажав мөн үү

1  |  0
***** (182.160.46.148) 2025 оны 03 сарын 13

awyasgvi bolood l tumur zamiinhan aij bga bolood l ***lg**tanda orhgvi bga bz

1  |  0
hehe (182.160.46.148) 2025 оны 03 сарын 13

Төлбөртэй niitelsen gej vv

1  |  0
Төлбөртэй (182.160.46.148) 2025 оны 03 сарын 13

энэ мэдээллийг төлбөртэй тавьсан байх

1  |  0
lol (182.160.46.148) 2025 оны 03 сарын 13

endniih chin bas l urdniihaa dargiig hel am bolood l bas gargaad yavuulsan bzde

1  |  0
bb(120.143.175.118) 2025 оны 03 сарын 13

muu nowsh we

1  |  0
lol (182.160.46.148) 2025 оны 03 сарын 13

dargaaa soliod hereg bn uu ugasa l urd n hvrtel oligtoi yum hiideg bsan bish

1  |  0
honey (182.160.46.148) 2025 оны 03 сарын 13

tumur zamiin chuulgagiin ajilchid gej arhichin garuud baidag sh de bvgd medne shv de ter ng hugjimchin hvvhen uuna gej usnii vher l yum bn lee shde

1  |  0
jojo(182.160.46.148) 2025 оны 03 сарын 13

tumur zamin chuulgiin han ugasa bvtehgvi garuud bdag shde

1  |  0
batmunkh(124.158.90.35) 2025 оны 03 сарын 13

Yaanadaaa ene niigem neeren. Boldog bol bugdiig n 1 ug heleed l **ga bolgochih ymsan.

1  |  0
йййй(49.0.172.67) 2025 оны 03 сарын 13

захи****гат

1  |  0
йййй(49.0.172.67) 2025 оны 03 сарын 13

захи****гат...

1  |  0
Top