МИАТ-ийн сэжигтэн Ч.Хоролсүрэнгийн цэргүүд зугтсан гэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

МИАТ-ийн хэрэгт холбогдогчдын тоо хүрээгээ тэлж байгаа мэдээллүүд цөөнгүй байвч, хууль хяналтын шүүлтүүрээр ороод гарахдаа хумигдаад байна гэх хар дагуулсан мэдээллүүд бас байгаа. Тэгвэл холбогдогчдын тоо дахиад нэмэгдэж байна. Олон Улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээг 10 дахь жилдээ үзүүлж байгаа “Air Market”компани МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт холбогдож байгаа талаар мэдээлэл байна.

“Air Market”компани нь МИАТ-ийн хэрэгт гүнзгий холбогдсон эрхмүүдийн нэг Ч.Хоролсүрэнгийн “Монголиан Эйрланс” компанийн охин компани бөгөөд удирдлагууд хоорондын харилцаа нь олон жилийн өмнөөс эхтэй аж.

Ч.Хоролсүрэнг 2008-2010 онд МИАТ-ийн Дэд захирлаар ажиллаж байх үед цэргүүд нь байсан н.Баасандорж, н.Хатанбаатар нар Air Market”-ийг удирддаг бөгөөд хууль хяналтын байгууллагынхан баривчлах ажиллагааг эхлүүлэх үеэр хил даваад зугтсан тухай нь хэвлэлүүд ч бичиж эхэллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
malcolm x (202.72.245.150) 2025 оны 03 сарын 13

Одоо энэ муусайн юмнууд мөнгө идчээдяагаа ч үгүй зугаалж явна даа

1  |  0
malcolm x (202.72.245.150) 2025 оны 03 сарын 13

Энэ хэргийг ингээд орхиж болохгүй.Тэдний үйл ажиллагааг сайн хянах хэрэгтэй.Санхүү

1  |  0
Zochin(203.194.114.33) 2025 оны 03 сарын 13

Bas Margad gej nohor baigaa. Tokyod bolson yavdliig hamgiin sain medeh yostoi hun ni Margad. Hurdan barihgui bol bas l zugtaad **ga bolno doo. Nodnin ongots huleen avah nairiinhaa daraa niceh buudliin hamga**atiin **baniihniig jagsaaj baigaad zodoogui yu.

1  |  0
Top