Рок попын ертөнцөөс татгалзан гэр бүлийн амьдралаа чухалчилсан дуучин Ч.Цэлмүүн нярайлаад удаагүй байгаа. Хурим найраа хийж, хөл хүндтэй болсондоо ихэд бэлэгшээж явсан тэрбээр хөөрхөн хүүгээ тэврээд аз жаргалын дээдийг мэдэрч буйгаа найз нөхөддөө дуулгажээ. Ийнхүү рок попын авьяаслаг ээжүүдийн тоог нэмсэн дуучин бүсгүй маань саяхан бяцхан хүүгийнхээ зургийг фэйсбүүк хуудсандаа оруулсан байна.
Хөл хүндтэй байх үеийнхээ өхөөрдөм төрхийг харуулсан гэрэл зургуудынхаа араас Ч.Цэлмүүн нярайлаад удаагүй байгаа өөрийнхөө зураг болон эгдүүтэй хувцасласан хүүгийнхээ зургийг дэлгэсэн аж. Анхны үрийнхээ зулайг үнэрлэн аз жаргалдаа умбан байгаа залуу хосууддаа сонсогч фэнүүд нь баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөсөн байна лээ.
“Оюутан мисс-2008” тэмцээний тэргүүн мисс, “Universe best songs-2009” тэмцээний Гран при шагналт тэрбээр цаашид хувийн амьдралдаа анхаарал хандуулна гэдгээ дуулгасан билээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 6 )
Цусаа цэвэр байлгаа гэж...
y****an muuhai hvvhed we. ewii ewii. Tselmvvnee eh hvn bolsond chn bayar hvrgie. bas nylh noiton vriinhee zugiig olon niited delgeed yahnaw dee. nylh hvvhed chn ih emzeg bdag ym. hel amnii nemer. hvvhdee nylh bhad **i boloh olnii haraanaas nuuj bh heregtei bdgiin shvv.
Huurhun ny**h urd n az jarg** husiidee
Huurhun ny**h urd n az jarg** husiidee
ene ****** huuhdiin zurag hend hamaatai yum be uur medee bicheech