Монголын толгой баячуудын нэг болох “Эрэл” группын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат сахилгагүй нь дэндсэн эрх хүү Э.Жаргалангаа гэр бүлтэй болоход нь ихэд баярласан гэдэг. Мисс, загвар өмсөгч бүсгүйчүүдтэй зугаацан хэвлэлийн хуудсыг чимж явсан хүүдээ тэрбээр группын захирлын албан тушаалыг өгснөөс хойш Э.Жаргалан нэлээд томоожсон гэдэг. Улмаар боловсрол мэдлэг, бие хаа, царай зүсээрээ хэний ч дор орохооргүй даруухан бор бүсгүйтэй хуримлах гэж буйгаа дуулгаснаар Б.Эрдэнэбат хэсэгтээ л завгүй болсон. Улс төр, бизнесийн томчуулаас гадна урлаг соёлын одод чуулсан нүсэр хурим “Тэрэлж” зочид буудалд болсон бөгөөд хэн хүнгүй л энэ том группын ирээдүйн тэргүүн хатагтайг сонирхож суусан.
Гэвч царайлаг, чинээлэг залуугийн хайрыг булаасан Ж.Цэнгүүн гэгч өвөрмөц төрхтэй энэ бүсгүйн талаар төдийлөн мэдэж чадаагүй. АНУ-д сурч боловсорсон, томоохон компанид ажилладаг гэхээс өөр юу ч мэдэгдээгүй түүний нууцыг энд дэлгэе. Ж.Цэнгүүн загварын тайзан дээр алхаж байгаагүй ч “Монголын сайхан бүсгүй-2005” тэмцээнд оролцож байсан удаатай. Тэр байтугай, бүр “Дэлхийн оюутны мисс-2005” тэмцээнд амжилттай оролцон “Фото мисс” өргөмжлөл хүртэж байсныг нь мэдэх хүн ховор байдаг юм билээ. Соёл, гоо сайхны “Хатан-Эрдэнэ” төвөөс мисс бүсгүйчүүдийнхээ дунд сонгон шалгаруулалт явуулснаар Ж.Цэнгүүн тодорч, багш нарынхаа итгэлийг алдаагүй ирсэн гэдэг.
Харин өдгөө “Эрэл” группын ерөнхийлөгчтэй ханилсан мисс бүсгүй чухам юуны учир ийн өмнөх амжилтуудаа нууцлах болсон нь тодорхойгүй. Тэрбээр урьд нь “Дэлхийн оюутны мисс-2005” тэмцээнээс ирсэн даруйдаа энэхүү зургийг авахуулж байжээ.
Р.Есүй



Сэтгэгдэл ( 6 )
Алуурчин
Алуурчин
zaav** ene okinii tuhai uhaj tunhuud baih ****rd****gui shd.
EREL iin barisan SHINE UE HOTHONoo dutuugaa guitseej guusgaachee.Ortsnii ha**guud evderhii.Domofon.g**iin gohiolol ajilgui.ha**** ni zadgai.Barilgiin ***oor duuren.
МУУ АЛУУРЧИН ШҮҮ ДЭЭ. ГЭРИЙНХЭЭ ҮЙЛЧЛЭГЧ МАЛАЙЗ БҮСГҮЙГ ЗОДООД АЛСАН НӨХӨР ДӨӨ. ТЭР ГЭМЭЭ ЭДЛЭХ Л БАЙЛГҮЙ ДЭЭ. ТЭР БҮСГҮЙН СҮНС ЧАМААС ХАРИУГАА АВАХ БОЛ.