Дуучин Ч.Сэлэнгэ: Анхны хүүхэд охин, хүү аль нь ч байсан гоё шүү дээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 25

“Чиний дэргэдээс”, “Бүсгүйн заяа”, “Гуравхан жил” зэрэг олон сайхан хит дууг амьдруулж, үзэгч сонсогчдынхоо талархлыг хүлээсэн залуу уран бүтээлч Ч.Сэлэнгэтэй ярилцлаа. “Аялгуун” нэртэй ардын дууны цомгоо олонд хүргэсэн авьяаслаг дуучин маань тун саяхан “Your’s day” хэмээх поп дууны цомгоо гаргажээ. Уран бүтээлээр арвин байгаа хөдөлмөрч бүсгүй маань хувийн амьдралаа төвхнүүлж, ээж болох бэлтгэлээ базааж явааг дуулгахад таатай байна.

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн оны хавар “Аялгуун” нэртэй ардын дууны цомог гаргаж байсан бол, одоо “Your’s day” нэртэй поп дууны цомгоороо уулзаж байна. Уран бүтээлийн олз омог ихтэй яваа юм байна даа?

-Баярлалаа, танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Монголын өв уламжлал, ёс заншил, соёл урлагийн гайхамшгаа сэргээж, сурталчлах зорилгоор анхны бие даасан цомгоо ихэд бэлэгшээж ардын дуугаар гаргаж байсан. Дараа нь “Your’s day” нэртэй поп дууныхаа цомог дээр ажиллаж, шинэ оны өмнөхөн бэлэн болгосон. Энэ цомогт маань оюутан байх үеэс буюу 2008 оноос эхлэн дуулсан поп дуунууд багтсан. Олонд хүрсэн чанартай уран бүтээлүүдээсээ шигшиж, өөрийн сэтгэлд нийцсэн дуунуудаа нэгтгэж цомог болголоо.

-“Аялгуун” цомгийнхоо нээлтийг албан ёсоор хийсэн, харин шинэ цомгоо шууд худалдаанд гаргаж байгаа юм уу?

-Тийм ээ, урьд нь олны сонорт хүрсэн хит дуунууд болохоор тэгж сүртэй нээлт хийсэнгүй. Ихэнх дуу маань клиптэй болчихсон учраас энэ цомгоо шууд худалдаанд гаргасан.

-Цаашдаа тоглолт хийх ч юм уу, уран бүтээлийнхээ чиг хандлагыг өөрчлөх тал дээр бодол байгаа болов уу?

-Миний дүгнэж байгаагаар, энэхүү хоёр цомог маань дуулах арга барилаас суралцах гээд явж байсан үе минь юм болов уу. Алдаа оноотой зүйл ч бас байгаа байх. Цаашдаа өөрийнхөө стиль жанрт тохирсон уран бүтээл хийх учраас арай өөр өнгө аястай цомог гаргана гэж бодож байгаа. Эхний хоёр цомог маань миний сэтгэлд их нийцсэн. Дараагийх нь цомог үүнээс ч илүү гоё болох байх аа. Юутай ч, гурав дахь бие даасан цомгоо гаргаад тоглолт хийх бодолтой явна. Уран бүтээлээ үргэлжлүүлэн, илүү их зүйлийг харуулж байж энэ тухай бодох хэрэгтэй юм болов уу.

-Ардын дууны цомог гаргахын тулд нэлээд судалгаа хийж, туршлага хуримтлуулсан гэдэг. Энэ чиглэлийн уран бүтээлээ орхигдуулахгүй биз дээ?

-Үгүй ээ, цаашид ардын дууны уран бүтээлээ үргэлжлүүлнэ.

 

-Өдөр бүр шинэ дуу гаргаж, бичлэг хийлгэнэ гэвэл худлаа. Уран бүтээлээс бусад үед юу хийж байна даа?

-СУИС-ийн магистрт суралцаж байгаа, тун удахгүй төгсөнө. 2012 он миний хувьд уран бүтээлийн олз омог дүүрэн жил байлаа. 2008 онд сургуулиа төгссөнөөс хойш цомог гаргах тухайд ер бодоогүй явсан. Харин өнгөрсөн жил өөрийн бие даасан хоёр ч цомгоо гаргалаа. Бас гэр бүлтэй болсон учраас их л онцгой жил байсан юм болов уу гэж бодож байна даа.(инээв)

-Энд тэндхийн тоглолтод оролцож байгаа юу. Нэр чинь мэр сэр харагддаг шүү?

-Ганц, хоёр тоглолтод оролцохоос биш клубт дуулахгүй байгаа. Хичээл, гэр гээд л өөрийгөө боловсруулах тал дээр хичээж явна даа.

-Уран бүтээлүүдээ хаанаас авч байна вэ. Манайхан сүүлийн үед өөрийнхөө стильд тохирсон дууг захиалгаар хийлгэдэг болж?

-Энэ цомогт ганц хоёр захиалгын ч гэх юмуу миний хүсэлтэд тохирсон дуу бий. Бусад нь оюутан байх үеийн хит дуунууд. Оюутан байхдаа болсон болоогүй янз бүрийн дуу дуулдаг байж дээ. “Your’s day” цомогтоо өнгөрсөн хугацаанд хийсэн уран бүтээлүүдээс аль чанартай гэсэн дуугаа оруулсан.

-Хувийн амьдралаа төвхнүүлээд ээж болох бэлтгэлээ базааж эхэлсэн нь сайхан мэдээ байна шүү?

-Амьдралынхаа уран бүтээлд ойрын нэг, хоёр жилийг зарцуулах байх гэж бодож байна.(инээв) Хань ижилтэй боллоо, тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа. Хамгийн түрүүнд ээж болох бэлтгэлээ базааж явна даа.

-Хайрын дуугаар танигдсан залуу уран бүтээлч маань ээж болоод “томоожих” болов уу, эсвэл?

-Эмэгтэй л хүн болсон хойно, хэзээ нэгэн цагт ээж болж л таараа. Гэхдээ уран бүтээлийнхээ өнгө аясыг алдагдуулахгүй. Ажил, амьдралаа зохицуулаад явна гэж бодож байна. Уран бүтээлийн олз омог арвин байгаа энэ үед үр хүүхэдтэй болохыг хүсч байсан минь биеллээ олсонд ихэд бэлэгшээж байгаа. Ээж болсон хүмүүсийг харж байхад аливаад хариуцлагатай, маш их дайчин харагддаг л даа. Миний хувьд ч гэсэн, тийм болох байх. Ээж хүн цаанаа л нэг өөр байдаг шүү дээ. Амьдралаа цогцлоож, ажлаа улам чанаржуулна гэж бодож байгаа.

-Урлагийн хүнд ар гэрийн асуудлыг нь зохицуулж, ойлгож түших хань ижил маш чухал. Хань тань энэ бүх шалгуурт тэнцэж байгаа биз дээ?

-Уран бүтээлч хүний хувьд, би өөрийгөө азтайд тооцдог. Өдий болтол ээж аав хоёрынхоо хайр халамжинд умбаж, уран бүтээлийнхээ төлөө шаргуу зүтгэдэг байсан. Ингэж яваад ханьтайгаа учирсан. Хань маань “Аялгуун”, “Your’s day” цомгуудыг гаргахад хамгийн их тусалж, арын албанд нь өдөр шөнөгүй зүтгэсэн хүн дээ. Хэрэв би ганцаараа байсан бол энэ дайтай уран бүтээл гаргах эрч хүч, урам зоригийг хаанаас авах вэ. Харин ханийн минь урам хайрласан үгс энэ хоёр цомгийг гаргахад намайг хурцалж өгсөн юм болов уу гэж бодож байна. Хурим найрын тухайд төлөвлөсөн зүйл бий.


-Хөл хүндтэй болоод эмэгтэй хүний зан араншинд тодорхой өөрчлөлтүүд гардаг. Тэр гоё мэдрэмжээсээ хуваалцаач?

-Үе тэнгийн маань охид бүсгүйчүүд ихэвчлэн үр хүүхэдтэй болсон, зарим нь бүр хоёр дахь хүүхдээ төрүүлэх гээд явж байна. Тэднийг хараад өөрийгөө харьцуулж бодох ч юмуу хүүхэд хараад өхөөрдөх нь нэмэгдсэн шүү. Ялангуяа сүүлийн жил гаруй хугацаанд үр хүүхэдтэй болох хүсэл минь бүр ч нэмэгдлээ. Хүсэл мөрөөдөл минь ч биелж байгаад баяртай байна. Хөл хүндтэй болоод зан ааш минь зөөлөрч, илүү нялхамсч байх шиг ээ. Найз нар маань намайг “Намба суучихаж” гээд байгаа. Ээж болоод шинэ хүнээ гар дээрээ авчихвал бүр их намбалаг болох байх аа.(инээв)

-Ээжийн эрх охин өөрөө ээж болох нь. Амьдралын аз жаргалыг илүү мэдэрч, өөрөөр харна гэсэн үг шүү дээ?

-Эмэгтэй хүн амьдралд бэлтгэгдээд ирэхээрээ илүү хариуцлагатай болж, ухааждаг юм болов уу гэж боддог. Өмнө нь ээж аавынхаа өвөр дээр эрхэлж, амьдралын талаар төдийлөн боддоггүй явж. Одоо бол ямар ч зүйлд хариуцлагатай хандаж, аливаа асуудлыг олон талаас нь харж эхэлсэн. Би их зөөлөн сэтгэлтэй хүн юм шиг ээ. Баярлаж гомдсон ямар ч үедээ нулимс унагах гээд байдаг уйланхай талдаа. Харин хөл хүндтэй болсноос хойш сав л хийвэл нулимс унагах гээд байна.(инээв) Сонин сэтгүүлээс уншиж байхад ч тэр, найз нөхдийнхөө ярьсныг бодохоор ч тэр. Эмэгтэй хүн хөл хүндтэй болохоороо илүү уян зөөлөн зантай болчихдог гэсэн. Тэр бүхэн үнэхээр алхам тутамд мэдрэгдэж байна шүү.

-Уран бүтээлээс гадна өөр чиглэлээр ажиллах бодол бий юу?

-Мэдээж энэ тухай бодно л доо. Тодорхой хэмжээгээр мөнгөний эх үүсвэртэй болж, сайн уран бүтээл хийнэ. Одоо амьдрал минь дөнгөж эхэлж байгаа учраас цаашид бид хоёрт зөндөө олон зүйлийг хийж бүтээх боломж гарч ирэх биз ээ. Сонирхлоо дагана гэвэл, уран бүтээлч хүний хуввьд өөрийн гэсэн студитэй болохыг хүсдэг. Гэхдээ энэ олон студиэс амжилттай ажиллаж байгаа нь хэд байдаг билээ. Магадгүй эмэгтэй хүнийхээ хувьд, гоо сайхны салонтой болохыг хүсч мэднэ. Яг одоогоор ингэнэ, тэгнэ гэсэн барьцтай төлөвлөгөө алга.

-Анхны хүүхдээ хүү байгаасай гэж хүсч байна уу, эсвэл охинтой болохыг хүсдэг үү?

-Анхны хүүхэд маань хүү, охины аль нь ч байсан гоё шүү дээ. Манайхан “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэж ярьдаг. Тэгээд ч төрөх арай болоогүй байна.

Р.Мөнгөн


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zoogii(122.201.18.181) 2025 оны 03 сарын 13

Yanhan **** ***ood l hoshnogo ruga chihvled yavj baidag ** bgam

1  |  0
****toi z**uu(92.104.218.224) 2025 оны 03 сарын 13

Nuhur n Dorjpagmaa gedeg saihan z**uu bii dee...zev zenher nudtei ***v ***r ustei Hentii aimgiin Dad** sumaas irsen z**uu bii

1  |  0
Zochin(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

Turtsan yum bishuu

1  |  0
ЗОЧИН 00(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

ТА НӨХӨРӨӨ ТАНИЛЦУУЛ ХАГҮЙ ЮУ

1  |  0
GERELTUYA(182.160.23.1) 2025 оны 03 сарын 13

NOGOO ALAAD OGNOO L GD BSN JIR BOLTSON TUUJ YBAH SHIB.YUN CH SURHII ZARLADIIN BILEE DEE JIR GEDGEE

1  |  0
Top