Экологийн болон эд хөрөнгийн хохирлыг тодорхойлно

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 24

“Ой, хээрийн түймрээс учирсан хохиролыг тооцох журам”, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх журам”, “Сум, дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн жагсаалт, “Ой, хээрийн түймрийг унтраах ажилд оролцож байгаа иргэдийн хувийн хангамжинд байх зүйлс, тэдний заавал эзэмшсэн байх арга техникийн жагсаалт”-ыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Ой, хээрийн түймрээс учирсан хохиролыг тооцох ажлын хэсгийн бүрэлдэхүүн 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд түймэрт нэрвэгдсэн талбайд судалгаа явуулах, ой модны шаталтын зэрэг тогтоох, экологийн болон эд хөрөнгийн хохирлыг тодорхойлох, зардал тооцож, учирсан хохирлын акт тогтоох үүрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь мэдээлэл, сургалт, сурталчилгааны болон ойн аж ахуйн арга хэмжээ гэсэн хоёр хэсэгтэй байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top