Ирэх жилийн Науризын баяраар Н.Энхбаяртай хамт зочилж ирнэ гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Гуравдугаар сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг. Өөрөөр хэлбэл, маргаашнаас эхлээд өдөр уртсаж, шөнө богиносох учиртай. Жил бүрийн яг энэ өдөр Казакын ард түмэн НАУРИЗ буюу нарны баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Хэдийгээр Казак түмнийг уламжлал, ёс жаягаа нарийн чанд хадгалж ирсэн гэдэг ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд амьдрал хөөн энд тэнд аж төрөх болжээ. Тэдний нэгээхэн хэсэг нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амьдарч буй Казакууд.

Өнөөдөр Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва болон МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэн нар НАУРИЗ-ын баярыг тохиолдуулан Налайх дүүрэгт амьдарч буй Казак түмний төлөөлөлд баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ. Налайх дүүрэгт нийтдээ 6000 гаруй казакууд амьдардаг байна. Тэдний төлөөлөл болгон таван айлаар орж хүндэтгэл үзүүлэв. Эхний орсон айл бол Чохойнх байв. Эднийх мал, туслах аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд Чохойн ээж Адилхан 80 гаруй насыг зооглосон хэдий ч Науризын баяраар том хүүгийндээ Баян-Өлгий аймгаас ирээд байсан юм. Баярын энэ өдөр Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хэлэхдээ, “Өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаяр НАУРИЗ-ын баяраар казак түмэндээ тогтмол хүндэтгэл үзүүлж ирсэн. Энэ жилийн тухайд өөрийн биеэр ирэх боломжгүй байгааг та бүхэн маань мэдэж байгаа байх. Тиймээс энэ удаа бид бүхнийг заавал та бүхэнд очиж хүндэтгэл үзүүлээрэй гэж захисан юм. Энэ дагуу та бүхнийхээ баяр дээр баяр нэмж, Н.Энхбаяр даргын мэндчилгээг монгол түмний ёсоор мэндийн цэнхэр хадагийн хамт өргөн барьж барьж байна. Та бүхний амьдрал аз жаргалаар дүүрэн байх болтугай” гээд Н.Энхбаярын таван боть номын хамт гардууллаа. Ная гаруй насыг зооглоод буй Адилхан гуай,“Н.Энхбаяр дарга Монгол Улсын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, их зүйлийг бүтээсэн хүн. Түүний үйл хэрэг, ач гавьяаг бид бүхэн мартах ёсгүй” гэдгийг тодотгоод хурдан хилс хэргийг нь цагаатгах тал дээр та бүхэн сайн ажиллаарай гэж захив.

Шадар сайд Д.Тэрбишдага Чохой гуайнд хүндэтгэл үзүүлсэний дараа өдгөө 91 насыг зооглоод буй ахмад дайчин Т.Мөтөл гуайнд зочиллоо. Казак түмний уламжлалын дагуу домбор хөгжим эгшиглэж, Т.Мөтөл гуайн гэрт инээд хөөр, баяр цэнгэл бялхсан гэхэд болно. Т.Мөтөл гуай, Шадар сайд, МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн болон дагалдан яваа хүмүүст хандан, “Эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө залуу насаа зориулж, хоёр ч дайнтай нүүр тулж явлаа. Ер нь хүн хамт олны дунд хүн болж, тэднээс амьдрах ухааныг олж авдаг юм. Тиймээс залуу хойч үеийнхэн маань амь нэгтэй байж, улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө сэтгэл нэгтэй зүтгээрэй” гэдгийг захилаа. Тэрээр хэдий нас өндөр болсон ч ахиад 25 наслах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв. Үүний хариуд Шадар сайд, “100 насалж, зургаадаа таяг тулаарай” хэмээн ерөөсөн юм.

Өмнөх жилүүдийн НАУРИЗ-ын баяраар МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн биеэр казак түмэн дээрээ зочилж баярыг нь хуваалцдаг байжээ.  Тиймээс орсон айл болгонд Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа, хэзээ цагаатгах гэж байгаа талаар асууж сурж байв. Үүний хариу болгон ирэх НАУРИЗ-ын баяраар хамтдаа зочилж ирэхээ Шадар сайд хэлэв.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.18.222) 2025 оны 03 сарын 13

9911tei dugaar zarna.utas95121098

1  |  0
Mgl(122.201.18.153) 2025 оны 03 сарын 13

Ene l** iin bayar er ni mongolchuudad yamar hamaatai yum be udahgui **ban yosnii amr**tiin udur bolgon gej *****teh bhdaa ***** hasguud

1  |  0
saruul(180.235.173.112) 2025 оны 03 сарын 13

ireh jil ezenbayartaigaa ail bish shoron hesej yavah bailguu dee

1  |  0
нурбек(178.88.51.15) 2025 оны 03 сарын 13

наурыз гээд биччих тийм хэцуу юм байх даа нээх том усгээр НАУРИЗ гээд хаа ч байхгуйгээр бичээд байх юм энэ нэг юм

1  |  0
zochin(122.201.18.174) 2025 оны 03 сарын 13

terbishdagwa ta shizodokhoo bolioch gemt kheregtniig yamarch utga uchirguy umguuluud l baina daa z**khaji baina odoo boli

1  |  0
kkkk(202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

arai l amjihgui bhaa kkk

1  |  0
yoko(86.49.103.220) 2025 оны 03 сарын 13

daraa jil uuruu Enhbayartaigaa hamt narsand suuj baivdaa.Enhbayar daraa jiliin bich ternii daraa jiliin bayaraar sullagdsan bna naana ni tsagaadna gej goridoh hereggui.

1  |  0
zochin(202.72.247.244) 2025 оны 03 сарын 13

daraa jil narand bish narsand enhbayartaigaa tsug temdegleh yostoi hun de terbishdagva

1  |  0
k\(124.158.65.98) 2025 оны 03 сарын 13

tiim bgasa

1  |  0
Top