Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр манай улсад нэг өдрийн хугацаатай айлчлал хийж байгааг мэдээлсэн. Тэгвэл “Коммент” булан Тони Блэйрийн тухай мэдээллүүдийг хүргэж байна.
-Энтони Чарльз Линтон Блэйр (Аntony Charles Lynton “Tony” Blair) 1953 оны 5 дугаар сарын 6-нд Шотландын Эдинбург хотноо төрсөн, 1983- 2007 онд Британийн парламөнтын гишүүн, 1997-2007 онд Хөдөлмөрийн нам /Labour party/-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллажээ.
-Дэлхийн II дайны дараах Их Британийн түүхэн дэх Ерөнхий сайд нарыг амжилт үзүүлсэн байдлаар нь жагсаахад Тони Блэйр эхний гуравт багтаж байсан. Тэрээр Уинстон Черчиллийг ардаа орхисон ч, өмнөө Клемент Эттли, Маргарет Тэтчер нарыг оруулсан юм.
-Тони Блэйрийн "A Journey" дурдатгалын номоо 2010 оны есдүгээр сарын 1-ний өдөр худалдаанд гаргасан.
-Тэрээр "A Journey" номоо худалдаанд гарсан өдөр Ойрхи Дорнодод энх тайван тогтоох асуудлаар Вашингтонд хэлэлцээрт оролцжээ.
-Тэрээр өөрийн дуртатгалын номондоо Диана гүнжийг ослоор амь насаа алдах үед хатан хааны гэр бүлийг хамгаалах үүрэг өөрт нь ногдсон тухай өгүүлсэн байдаг.
- Малайзын нийслэлд болсон “Цэргийн гэмт хэргийн шүүх хурал” –аас түүнийг болон АНУ-ын ерөнхийлөгч асан бага Жорж Буш нарыг 2003 онд Иракд цэрэг оруулсан “гэмт хэргийн буруутан” гэж үзэж байсан удаатай.
-Т.Блэйр Ерөнхий сайдын албаа өгснөөсөө хойш Ойрхи Дорнодын Квартет (НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ)-ын энхийн асуудлаарх элчээр ажиллахын зэрэгцээ олон улсын улс төр, эдийн засгийн стратегийн зөвлөгөө өгдөг “Tony Blair Associates“ компанийг үүсгэн байгуулсан.
-Засгийн газрын үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр голлон зөвлөгөө өгдөг “Office of Tony Blair-Government Advisory practice” байгууллага, бизнесийн салбарынханд зөвлөгөө өгдөг “Тоny Blair Аssociates” пүүс, Африкийн улсуудтай ажилладаг “Тоny Blair Africa Governance Initiative” буяны байгууллага, ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг “Тоny Blair Faith Foundation”, НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ ба Ойрхи Дорнодын энхийн элчээр ажилладаг “Office of the Quartet Representative” зэрэг байгууллагыг удирдан ажиллуулж байгаа.
-Тони Блэйр Ойрхи Дорнод дахь элчээр томилогдсоныхоо дараа Израйльд эргэн ирж тус улсын Ерөнхий сайд Эхуд Ольмерттэй хэлэлцээ хийсэн билээ.Гэсэн ч тэрээр шүүмжлэлд өртөж байсан.Түүний талаар “...Тони Блэйр Ойрхи Дорнодын асуудлаар амжилт олно гэдэг юу л бол. Хүнийхээ хувьд нэр хүндтэй ч бодитоор нөлөөлж чадахгүй" гэх хандлагатай нийтлэлүүд гарч байсан.
-Тони Блэрийн эцэг Лео Блэр 89 насандаа 2012 оны 11 сарын 16-ны өдөр хүүгийнхээ дэргэд амьсгал хураасан тухай экс ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байсан.
- Эцэг Лео Блэр нь 40 насандаа Их Британийн парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан аж.

Сэтгэгдэл ( 6 )
irakiig tsusand ***uulsen killer. mongoliin ediin zasgiig suiruuleh killer. riotintogiin avragch oyutolgoig deeremdeheer iree biz
gem szemgyi olon xuneig **san killer
killer
naadax chin shuust **uurchin shuu dee
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272