20 мянган төгрөгөөс болж алгадуулсан дуучин

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Шляп малгай, бариу хослолтой залуу хайрын дуу дуулсаар урлагийн тайз руу гарсан түүх бол яалт ч үгүй ВХ-тэй холбоотой. Хэдийгээр мань эр “New star” студид байрлаж, хатуу зантай продюссерынхээ ачаар нэрд гарсан ч олон зүйлд гомдолтой явдаг юм билээ. Бүр урлагийн ертөнцөд өрнөсөн түүний таагүй дурсамжинд нэгэн зүйл тодоос тод харагддаг гэх. Тодруулбал, дуучин залуу нэг удаа рок попынхонтой хамт хөдөөгүүр тоглолт хийж л дээ. Хэд хэдэн газарт дуулаад 220 мянган төгрөг халаасалсан ВХ хоол хүнс, ойр зуурын зүйлдээ зарцуулахын тулд мөнөөх мөнгөнөөс 20 мянгыг нь авчихаж.

Энэ тухайгаа ч продюссер С.Мандахдаа дуулгасан биш, бөөн асуудал үүсэх нь тэр. Хотод ирэв үү, үгүй юу л ааштай продюссер нь тосч аваад орлогыг нь хурааж. Бас болоогүй ээ. Дур мэдэн мөнгө үрлээ гэж алгадахаа ч мартсангүй. Хөлсөө дуслуулан байж олсон мөнгөнөөсөө жаахныг ч болов, авах мэдэлгүй яваадаа гутарсан ВХ тэр үед нулимсаа арчин чимээгүйхэн эргэсэн байх даа, хөөрхий.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(202.180.219.23) 2025 оны 03 сарын 13

hehe hun uuruu olsn munguniihuu huwiig awh erhtei sh dee ineedtei awgai we

1  |  0
мөнхжин(180.149.95.26) 2025 оны 03 сарын 13

Тэнэг авгай вэ? хөөрхий дөө

1  |  0
Өндөр болгох нууц(202.5.202.120) 2025 оны 03 сарын 13

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272

1  |  0
z(122.201.18.21) 2025 оны 03 сарын 13

sad tavisan bhdaa

1  |  0
xexe(183.97.77.234) 2025 оны 03 сарын 13

Bodhoor l gomdood bhiin gd uila blgvide xexe

1  |  0
Ner(103.9.90.132) 2025 оны 03 сарын 13

*** medelel gej ene de

1  |  0
Top