Эмнэлгийн салбараас урвасан бас нэгэн жүжигчин

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Мэргэжлийн хэмжээний ур чадвар, биеэ авч яваа байдлаараа хэнийг ч дагуулахааргүй царайлаг, бас авьяаслаг нэвтрүүлэгч бүсгүй МҮОНТ-тэй амьдралаа холбоод 20-иод жилийн нүүр үзэж буй. Тэрбээр мэдээллийн нэвтрүүлэг, томоохон арга хэмжээ, ойн баярыг хөтлөхөөс гадна уран сайхны болон хүүхэлдэйн кино, нэвтрүүлэгт дуу оруулдаг ажилтай юм билээ. АНУ-д багагүй хугацаанд амьдарч, мэдлэг боловсролоо дээшлүүлээд ирсэн Б.Ичинхорлоо хамгийн үнэтэй хөтлөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг.

Сонирхолтой нь, тэрбээр анх бага эмчийн мэргэжил эзэмшсэн ч хүсэл мөрөөдлөө дагаж СУИС-ийн кино-драмын ангид суралцсан гэдэг. Төгсөх курст байхдаа хөтлөгч авах зарын дагуу очиж, авьяас чадвараа шалгуулснаар ирээдүйн амьдралынхаа эхлэлийг тавьжээ. Үүний зэрэгцээ, тэрбээр “Монголын сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн эрдэнийн титэм зүүж, залуусын харилцааг харуулсан “Хүн алж тоглосон залуус” уран сайхны кинонд эротик дүр  бүтээгээд амжсан. Харин өдгөө элдэв янзын клип, кинонд тоглуулах хүсэлтийг хүлээж авахгүй, тэр тусмаа “Ахиад эротик кинонд тоглохгүй” гэжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.233) 2025 оны 03 сарын 13

ymar ch baisan kinond bol sain jujiglej chaddaggui hiimel jujigleed baidgiin.

1  |  0
өөөөө(202.5.202.120) 2025 оны 03 сарын 13

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272

1  |  0
Top