Урлагийн ертөнц дэх хамгийн залуу өвөө, эмээ нар

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

Идэр залуухан насандаа ач, зээгээ тэвэрч суугаа олны танил эрхмүүд “Эмээ, өвөө” гэх нэрэндээ хэр хурдан дассан бол... “Х-Түц” хамтлагийн алаг нүдэн гэгддэг гавьяат жүжигчин И.Одончимэг өөрөөсөө 14 насаар дүү залууг ханиараа сонгосон. Олон жил ганц бие явсан түүний “Мөрөөдлийн залуу” нь тус хамтлагийн жүжигчин Т.Бархүү байлаа. Дөч гарсан насандаа хоёр дахь охиноо төрүүлсэн И.Одончимэг ердөө хэдхэн сарын дараа эмээ болж хувирсан. Учир нь, ээжээсээ дутахааргүй жүжигчин болохоор СУИС-т суралцаж байсан том охин нь түүнтэй зэрэг шахам нярайлсан билээ. Харин эрхэм гавьяатын залуухан нөхөр Т.Бархүү гуч гаруйхан насандаа өвөө боллоо.

Тэгвэл загварын ертөнцийн “акул” гэгддэг топ модель Д.Болормаа ч мөн дахин гэрлэхээр зэхэж байхдаа эмээ болоод амжжээ. Чинээлэг эрхмүүдтэй нэр холбогддог топ бүсгүйн хувьд хүүгээ хойд эцгийн гар харуулалгүй өсгөсөн. Загварын арга хэмжээнд хүүгээ сугадан бардам алхах дуртай Д.Болормаагийн хувьд ийм ийм хурдан эмээ болно гэж санаагүй биз. Хайртай ганц хүү нь загварын ертөнцөөс ханиа сонгож, үрийн зулай үнэрлэсэн юм.

Хамгийн сонирхолтой нь урлагийн ертөнц дэх хамгийн залуу өвөө, эмээгээр тодроод байгаа дээрхи хүмүүсийн хүүхдүүд мөн л урлаг болон загварын тайзнаас хань ижлээ олж авчээ.

С.Цахиур


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дамбжаа(139.5.218.51) 2025 оны 03 сарын 13

Бархүү бол аймар2 30 тайдаа юу???хаха

1  |  0
Top