УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгийн танилцуулснаар 2010 оноос эхлэн иргэний шинэчилсэн бүртгэл хийсэн. Үүний үр дүнд мэдээллийн үндсэн санг бүрдүүлж чаджээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар 1,833,476 хүний, ИТХ-ын сонгуулиар 1,861,822 хүний нэрийн жагсаалтыг гаргасан. Энэ онд 28 мянган шинэ сонгогч бүртгэгдсэн байна. Нийт 1,894,211 хүн иргэний цахим үнэмлэхээ авсан нь насанд хүрсэн иргэдийн 97,9 хувийг эзэлж байгааг ч тэрээр дуулгасан юм. Харин 18-аас дээш насны 25,986 хүний цахим үнэмлэх бүртгэлийн зөрүүтэй байдлаас үүдэн хэвлэгдээгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )