Албан тушаалтны авлига өглөг тойрсон хамгийн том дуулиан МИАТ-аас мөнгө угаасан хэрэг болоод байна. 2007 онд “Хадгаламж” банкыг хувьчлах үед сох дутан гарч ирсэн алдарт 14 тэрбумын хэрэг ч МИАТ-аар овоглогдож буй мөнгө угаасан хэргийн дэргэд дэндүү жулдана. Тухайн үед тус банкны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан байдаг. Гэтэл МИАТ-ын гэх хэрэг үүнээс хэд дахин цөөн үйлдлээр хэд дахин илүү хөрөнгө мөнгө угааснаараа бас “бүлэглэлийн” цар хүрээгээрээ эрс ялгарна. 2007 оноос хойш нийт 15 удаагийн гүйлгээгээр зургаан сая 928 мянган ам.доллар Best Wealth Aviation Insuranse Group-ын дансанд орсон гээд бод доо. Үүний 4,7 сая ам.доллар нь Монгол руу урссан байх бөгөөд эзэн холбогдогч нь нэгэнт тодорхой болж өдгөө хоригдож байгаа. Тодруулбал, 3.654.067 ам.доллар нь МИАТ компанийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгийн хамаатан Очиржанцангийн Тамирын хувийн данс болон ерөнхий нягтлан Н.Гантөмөр, Ч.Хоролсүрэн нарын байгуулсан “Транс Трейд” ББСБ-ын данс руу зургаахан удаагийн гүйлгээгээр “гулсжээ”.
14 тэрбумын хамгийн их анхаарал татсан холбогдогч нь УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нар байсан ч тухайн үед УИХ-ын гишүүн гэсэн хамгаалалтан дор “аавынд” залралгүйгээр асуудлыг шийдэж, уснаас хуурай гарч дөнгөсөн зайтай эрчүүд.
Харин энэ удаа МИАТ-ын “Дайны эрсдлийн даатгалын”-ын мөнгийг угаасан хэрэгт холбогдсон нөхдүүд дотор олны анхаарал татсан содон хүн байсан нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хаа холын МИАТ-ын асуудалтай холбогдсон түүнийг эл хэрэгт холбогдолтой эсэхийг шалгахаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөх хүсэлтийг прокурорын газраас тавьсан боловч татгалзсан хариу өгснөөр асуудал намжаад байна. Гэсэн ч ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын авлигын талаарх баримтууд шил дараалан цацагдаж эхэллээ. Ёстой л даравч дардайж, булавч бултайна гэгчээр дарсан болгон нь дардайж байна.
Д.Сугарын хувьд МИАТ-ын зорчигчдын халааснаас суйлсан хөрөнгө мөнгө угаалгын “машин”-д ид эргэлдэн угаагдаж байх үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд эл хэргийг илэрч өөрийн нэр холбогдохын цагт он удаан үргэлжилсэн эл хэргийн талаар огт мэдэхгүй хэмээн мэлзсэн нь мөрдөгчдын эгдүүцлийг хүргэсэн нь лав. Учир юун хэмээвээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар энэ хэрэгт холбоотой төдийгүй гар бие оролцсон нь шалгалтын явцад нэгэнт тогтоогдсон учраас ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүссэн боловч Д.Сугар “сугарч” өгөөгүй юм.
Харин үүнийх нь хариуд Д.Сугарын авлигын нэгэн дуулиан баримтаараа илэрлээ. Тэрбээр Хонконгийн HSBC банкнаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 316.897 ам.долларын гүйлгээ хийжээ. Он сар өдрөөр нь хөөвөл 2007 оны долдугаар сарын 16-нд 199.941 ам.доллар, мөн оны наймдугаар сарын 10-нд 116.956 ам.долларын гүйлгээ хийж үүнээхээ нэгээхэн хэсгийг МИАТ компанийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгийн хамаатны хүн болох Очиржанцангийн хувийн данс руу шилжүүлсэн байна. Энэ үед ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэргийн эзэн хэнгэрэгийн дохиураар тодорсон Ч.Хоролсүрэнгийн зөвлөхийн ажлыг давхар хашиж, МИАТ компаниас сард 3000 ам.долларын цалин авч байжээ. Энэ нь баримтаар илэрсэн бөгөөд Д.Эрдэнэбилэг захирлын 2008 оны зургадугаар сарын 3-ны өдрийн тушаал болон Ерөнхий төлөөлөгч Ч.Хоролсүрэнгийн мөн оны зургадугаар сарын 20-нд Японы цагаачлалын албанаас ажлын виз хүссэн албан бичгээр баталгаажиж байгаа юм. Тэдний Японы Цагаачлалын албанд явуулсан албан бичигт дурьдснаар бол Д.Сугарыг “МИАТ компанийн ТУЗ-ын даргаар ажилладаг” хэмээн бичсэн нь өдгөө эл хэрэгт яалт ч үгүй холбогдож байгааг давхар баталгаажуулж байдаг аж.
Үүнээс гадна Д.Сугарыг ямар нэгэн тайлбар хийлгүйгээр хийсэн хэргээ хүлээх бас нэгэн баримт нь 2008 оны ханшаар бодоход 500 гаруй сая иений үнэ өртөг бүхий байрыг МИАТ компанийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгээс авчээ.
Ч.Хоролсүрэн нь 2008 оны тавдугаар сарын 22-нд Токиогийн Adachi дүүргийн Shinden буюу баячуудын хороололд байр худалдаж авсан байна. Байрны үнэ болох 48 сая иенийг Ч.Хоролсүрэн өөрийнхөө дансаас гаргаж төлсөн ч түлхүүр нь Д.Сугарт очсон нь өдгөө ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг “суйлж” хорих хангалттай шалтгаан болоод буй.
Тэгвэл ТӨХ-ны хорооны дарга Д.Сугар хэр их хөрөнгөлөг хүн бэ гэдгийг харъя.
2007 оны хөрөнгө орлогын мэдүүлэг. ТӨХ-ны дарга Д.Сугар жилдээ 15.167.9 /мян.төгрөгөөр/ төгрөгийн орлоготой. Харин мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүний орлого нь 2.316.9 төгрөгийн орлого олдог. 2 орон сууцтай, бусад ангилалд орох нэг барилга байгууламжтай бөгөөд эдгээр нь нийт 425.000.0 төгрөгийн үнэ өртөгтэй. Тухайн үед ланд круйзер-105 нэг ширхэг, ниссан Х-трэйл нэг ширхэг, тоёота виста нэг ширхэг нийт 86 сая төгрөгийн автомашин бүргүүлсэн байна. Мөн 98 бод мал, 350 бог малтай бөгөөд эдгээрийг 65.800.0 төгрөгөөр үнэлжээ. Газар эзэмших эрх 2 ширхэг /үнэлээгүй/, хадгаламжиндаа 110.000.0 төгрөгтэй, Үндэсний үнэт цаасны 30 хувийг эзэмшдэг бөгөөд 167.000.0 төгрөгөөр үнэлэгддэг хэмээн мэдүүлжээ.
2008 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Д.Сугар жилдээ 209.464.5 төгрөгийн орлого олж харин гэр бүлийн гишүүд нь огт орлогогүй болжээ. 425.000.0 төгрөгийн үнэ өртөгтэй орон сууцнуудад нь өөрчлөлт ороогүй, ланд круйзер нэг ширхэг, ниссан х-трэйл нэг ширхэг, лексус нэг ширхэг нэмэгдсэн байна. Нийт өртөг нь 181.000.0 үнэ өртөгтэй. Бод мал 100 ширхэг, бог мал 280 нийт 10 сая төгрөгөөр үнэлжээ. Эзэмших эрхтэй газар 2 ширхэг үүнийгээ үнэлээгүй, хадгалжиндаа 10 сая төгрөгтэй болж хувь эзэмшдэг зомпани үгүй болсон байна.
2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэг.
Д.Сугар 29.054.0 орлогыг жилдээ олж, хоёр байр хэвээрээ, нэг барилга байгууламж нь хасагдаж нийт 630.000.0 төгрөгөөр үнэлжээ. Лексус-570 нэг ширхэг, мурано-1 ширэг нийт 150 сая төгрөгийн үнэтэй. 30 сая төгрөгөөр үнэлсэн хурдан морь хоёр байна. Хадгаламжиндаа 30 сая төгрөгтэй.
2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэг
Д.Сугар жилдээ 40.460.9 төгрөгийн орлоготой. 300 саяар үнэлсэн нэг байр, 150 сая төгрөгийн үнэ өртөг бүхий лексус-570, мурано маркийн машин тус бүр нэг. 30 саяын үнэтэй хоёр хурдан морь, эзэмшлийн нэг газартай, 40 сая төгрөгийн хадгаламжтай болсон байна. Харин энэ удаа Голот банкинд 500 сая төгрөгийн өр тавьжээ. Өөрөөр хэлбэл тус банкнаас 500 сая төгрөг зээлсэн байна.
Н.Алтанхүү
Сэтгэгдэл ( 31 )
BYYDAJ ALHSAN TUUCHIIG
Sugar yaaj YTH-nii gishuun baih ni argagui shdee YTSTTTX--iin zahir** Gandulamtai niilj huvitsaan deer ajildag yum chini.Terniigee delmih ni c***** shdee.
энэ хүн биш мангас биднийг тохуурхаад байна .манай нам цэцийг мэддэг гээд хуулийг уландаа гишгэж байна.цэцийн гишүүдийг ард түмний сонголтоор томилдог болгоё. тэгэхгүй бол цадт****аа идсэн хулгайч нарын тэтгэврийн насаа өнгөрөөж хамсаатан хулгайч нараа хамга****даг газар болчихлоо. цэцийг тараая
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272
yamar davarsan hulgaichuud ve ardiin namiin zarim neg humuus bur heterch bn shuu hurungiig ni huraagaad buh nasaar ni shorond hataa
nutagiihaa ydarsan man metiin hvmvvst ogch bhgvi yaasan yum boldoo hvnii buyn hudagiin us hyzgaartai gdg bha da ymar aihtar yum boloov nutagiin ah minee
yamar ih mungu idsen hun be .. iim ih yumaar yadag bnaa. denduu aimaar ih shun**tai hun bna daa. enhbayar hajuud ni yu ch bish yum bna daa. shiitgeh heregtei. hurungiig huraah heregtei. ard tumnii munguur bayajsan amitan bna daa.
oort noogdoh orlogondoo tatvar tolj baisan yum bolov uu
shorond hiigeechee murii amtiig ih hornii hutguur da sugar heleh muu ug oldohgui bn enhbayariin araas ywuul.
sugariig sug**j chadahgui sugraar oroldohoor sugaaraa orold
Sugariig ***lgaj chadaxgui bol mongoliin tor gej baix xereg baina uu. Neg muu xulgaichaa barivchilj xorij chadaxgui icheesei.
Sh**gaad unen bol hurungiig ni huraasan ni deeree. Hurungiig ni huraahgui bol shorond yavsan nertei heden jil tansaglaj bgaad garch ireed nuguu l hurungunduu ezen suuna sh de
ENE HULGAICHIIG HEN HAMGAALAAD BAIGAA YUM BE.HAMGAALAAD BAIGAA HUNIIG NI HAMTAD NI SHALGA
ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ.
ш****гаад яавуулах ёстой газар нь явуулах хэрэгтэй шүү дээ
Яасан ханаж цаддаггүй юм бэ Яахлаараа ингэж их идэж уудаг байнаа.
SUGAR UTGIIHAA SAGSUU ARHICHIN ASAD CIRKIIG UNEGUI BELEGLEH ERHGUI BAISAN.
shorond buh nasaar n hor
ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ.
ТА НАР ЯАЖ ЕР НЬ ТӨРИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ АМИН ХУВИА ХИЧЭЭЖ ЯАЖ ХЭДЭН ТӨГРӨГТЭЙ БОЛОХ БОЛ ГЭЖ НОЙР НЬ ХҮРЭХГҮЙ ЯВЖ БАЙСАН БАЙХ ДӨ ИЧЭЭЧ ЭЭ
ҮНЭХЭЭР ОРОЛЦООГҮЙ ЮМ БОЛ НААД ЦЭЦДЭЭ ЮУ ГЭЖ НУУГДААД БАЙНАА ШАЛГУУЛАХ ЮМ БАЙГАА БАЙХ Л ДАА
СУГАРЫГ ШИЙТГЭВЭЛ ЯАСИЙН БЭ ХЭН ЧӨДӨР ТУШАА БОЛНО ВЭ
Jiriin bidnii amidr**aas hulgailsan luivarchid!ta nariig uzen iadaj baina
Ийм Үндсэн хуулийн цэцтэй амьдарч байгаа юм уу
Neg ch jil huviin busines hiij uzeegui tusviin ts**intai hun yaj iim bayan boldog baina
YAAAY HALAASNII HULGAICH NAR ATAARHMAAR AMIDRAHIIMAA.
zvgeerl shulaach novsh neeh udahgvi enkhbayariin araas yavna biz
ш****гаж болохгүи баигаа юүмүү би оролдохуу төрөө
undsen khuuliin tsets chini khamgiin shudraga unench shuukh biz dee sugarygaa chuluuluuch ee
ш****гаач эээээээ