Сэтгэл зүйн фитнесс гэж юу вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

Монголын Залуучуудын Холбооноос оюутан залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Би Залуу хүн” цуврал лекцийн ээлжит лекц маргааш болох юм байна.

 Өнөөдөр нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцах “маш үнэтэй” лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг залуучууддаа МЗХ цувраллекцээрээ дамжуулан хүргэж байгаа билээ. Тэгвэл энэхүү лекцийн энэ 7 хоногийн зочиноор сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг уригдаж “Сэтгэл зүйн фитнесс” сэдвээр лекц унших юм байна. МЗХ-ны Залуусын нээлттэй танхим оюутан залуучуудаар пиг дүүрч, хаалганы цаанаас ч гэсэн лекцийг сонсох гэсэн залуусын хөл хөдөлгөөн тасрахгүй байсан нь өмнөх “Оюун ухааны академи”-ийн захиралХ.Хатанбаатарын лекцэнд хүрэлцэн ирсэн залуучуудаас харагдсан.

 Лекцийг сонсоод гарсан залуучууд оюуны цангаагаа тайлж, дараа дараагийн цуврал лекцүүдэд суух, мэдээ мэдээлэл олж авах эрмэлзэлээр дүүрэн гарч байгаагаа хэлж байсан юм. Баасан гариг бүрийн 17.00 цагаас МЗХ-ны төв байрны залуучуудын нээлттэй танхимд болж байгаа энэхүү лекц 05-р сарын 03 хүртэл үргэлжлэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top