Улаанбаатарт шороон шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.. Шөнөдөө  18-20 градус , өдөртөө  3-5  градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө  багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө хүйтэрч  8-10  градус хүйтэн байна.

2013 оны 3 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд төвийн нутгийн зарим газраар, 23-нд зүүн зүгийн нутгаар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 22, 25-нд зарим газраар, 23-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top