Урлагийн ахмадуудын төлөөлөл болж, хийж бүтээснээрээ өнөөг хүртэл хүндлэгдэж яваа Ардын жүжигчин Г.Хайдав гуай тун ч шулуухан зантай. Хэлье гэснээ хаана ч, хэний ч өмнө хэлчихдэг тэрбээр саяхан нэгэн нэвтрүүлэгт орохдоо рок попын оддыг ёстой л “будаа” болгож орхисон. Үзэгч, сонсогчдын хүртээл болсон хоёр дууныхаа түүхийг хуучлахдаа ихэд бахархангуй хандаж, урлагийн бурхадтай хамтарч ажиллаж байснаа сэтгэл хөдлөн хуучилсан. Үүгээр ч зогсохгүй, өнөө цагт өөрсдийгөө од хэмээн өргөмжилсөн нусгай бацаануудыг хүртэл шүүмжлэн “Урын санд минь байгаа дуунаас ердөө л хоёрыг нь сонирхууллаа.
Тухайн үед хэрхэн дуулж, хэр их хөдөлмөрлөн байж авьяас чадлаа гаргасныг маань та бүхэн харж байгаа биз. Харин тэр богино дуу дуулмар аядагчид миний энэ дууг аялж ч чадахгүй шүү” хэмээн егөөдлөө. Үнэхээр ч хоолойн цар хүрээ, авьяас чадвараараа олон хүний бахархлыг төрүүлдэг Ардын жүжигчин маань зөвхөн өөрийнхөө шавь нарт л дуугаа өгч дуулуулдаг юм билээ. Хэдэн жилийн өмнө гавьяат жүжигчин С.Жавхлан шавьтайгаа хамт “Ахан дүүсийн дуу”-гаа дуулсан нь нэлээд хугацаанд хит болсон юмдаг.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 9 )
Budaa ch budaa ch gxeer saxlaa budav Odoonii xooloig chini xen ch duuraij ginshij chadna Nas nambandaa taaruulj yariach
unen shuu dee z**uus mini ta nar duulna geji yu baikh we dee
Haidav guai zunuchihujdee. zailuul
намба хэрэгтэй
b**ai uvgun b**airch bn zygeer l orilood bgaa sonsogddog shd. byr z**uugiin bichleg ni ch. zangad orosoo gd mundag duuchdiin hajuud zygeer l orosuudiin ****iig doloogch bsn gesen tgd deeshee garsan bh.nasnii etsest iim yum yarij yavdag buruu hyn bn daa
Vnen shvvv ariunaaa metiin uhana shig davtamjtai hashgursan yumnuud oilgoh heregtei
Nastai hun nambatai baih ni saihan!!!
ene uvgun ih zunujee huurhii
Za yas yuman deeree tulb** Haidav guain duunuud tiim goy bish shuu dee...