“Чамд таалагдахын тулд” гурван жил ганцаардлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

Өнгө өнгийн үс, төмөр тоноглолтой савхин хүрмээр гангарсан залуус рок дуу дуулан тайзан дээр үсэрч цовхчин байсан нь саяхан. Рок попын ертөнцөд өөрийн байр суурийг бий болгосон чадварлаг хамтлаг гэдгээ харуулсан, бас ч гэж “Хурд”-ын ах нар нь байсхийгээд л уран бүтээлээ хийхийг шахаж шаардаад байгаа болохоор ч тэр үү. “Чоно” хамтлагийн ахлагч Б.Дэрмээ бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн аж.

Тэрбээр өмнө нь “Зөрөг цэцэг” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж байсан бол, өдгөө хоёр дахь бүтээлээ зэхэж буй. Мэдээж хэрэг, түүний энэ удаагийн цомог нь “Чамд таалагдахын тулд” хэмээх хит дууных нь нэрээр нэрлэгджээ. Аль гурван жилийн өмнөөс л ийм нэртэй цомог гаргах тухайгаа ярьж явсан дуучин залуугийн хувьд нэлээд ганцаардсан сурагтай. Арга буюу уянгын дуутай, гитарын соло цомогтоо дуучин Одноотой хамтарч дуулсан бүтээлүүдээ багтааж, шинэ клипээ үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nominoko(202.72.245.194) 2025 оны 03 сарын 13

sain duuchin shuu amjilt amjilt oshoo olon goe uran buteelee gargaarai

1  |  0
uchr**(202.72.245.194) 2025 оны 03 сарын 13

chono bol jinhene pok hamtlag dermee gantsaardaagui yahaaraa iim hudlaa medeelel tawidag bainnaaa ichdeggui yum baihdaa dermee goe duuchin goe ch hun amjilt huseeee

1  |  0
Top