“Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хайрын эрэлд” зэрэг олон киноны гол дүрд тоглон авьяас чадвараа гайхуулсан жүжигчин Б.Баярмаа өөрийгөө тун ч азтай нэгэн гэдэг юм билээ. Эцэг эхийн хайранд умбаж өссөн танхил бүсгүй Багануур дүүргээрээ овоглох дуртай. Амьдралын баяр жаргал, хайр дурлал, анхны учрал бүхнээ эндээс олсон гэх тэрбээр ажил төрөл нь бүтэмжтэй яваагаа ч аз хэмээн бахархдаг. Дунд сургуулиа төгссөн даруйдаа Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр тодорч байсан жүжигчин бүсгүй заяаныхаа ханийг ч удаан хайгаагүй гэдэг.
Түүний харцанд торж, хайрыг нь булаасан адтай залуу бодож төлөвлөсөн зүйлгүй, шуудхан л хамтын амьдралаа босгохоор яарсан хэмээх сонирхолтой түүхийг өгүүлдэг. Өдгөө хоёр хөөрхөн хүүхдийн ээж болсон өнөр бүлийн эзэгтэй Б.Баярмаад хайраа илчлэх залуус олон байдаг ч тэрбээр тоож хардаггүй юм байх. Тэр ч бүү хэл, нэгэнтээ УДЭТ-т ажиллахаар сэтгэл шулуудаад байхад нь нэгэн найруулагч өвөр түрийдээ орох санал тавьснаар хүсэл нь мохсон тухай илэн далангүй ярьж, хэсэгтээ л тус театрынханд ад үзэгдсэн удаатай.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )
hehe eniig missiin temtseend orj baisniig ni sanahgui l yum bna baganuuriin bandi nariin door orj yawdagiin l sanaj bna jihene mongol emegtei gene shuu
авьяастай охин чадварлаг үнэмшилтэй жүжиглэдэг шүү
Uneheer ayataihan emegtei. Ershuud zantai ch jinhene emegtei hunii buh saihan chanariig shungeesen saihan busgui.
дүүргийн мисс кк