Эмэгтэйчүүдээс дутах юм алга аа...

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

“Х-Түц” продакшны жүжигчин Тэмка энэ мөн гэж үү. Угийн царайлаг жүжигчин маань хошин шогийн тоглолтод үе үе эмэгтэй хүн болоод “хувирчихдаг”. Гэхдээ энэ удаа дэлгэцийн бүтээлд эсрэг хүйстнийхээ дүрээр “мөнхөрчээ”. Содон нэртэй инээдмийн кинонд Тэмка ийм л нэгэн эмэгтэйн төрхийг харуулав. Жүжигчин Г.Нарансолонготой ханилж, хөөрхөн хүүгийн аав болсон түүний ажил амьдрал ч урагштай, өөдрөг яваа гэлцдэг.

Нэгэн үе жүжигчин хосыг салж сарних дээрээ тулсан, тэр ч байтугай эхнэртээ хайр халамж муутай гэх мэт хов жив хэвлэлээр цацагдсан ч тэд хайр дурлалаа хамгаалж чадсан. “Хэн нэгний юу ярих, ямар зүйл бодох нь хамаагүй. Хамгийн гол нь бие биедээ итгэж, нэг зүг рүү харж чадвал болно” гэж боддог Тэмка энэ бүхнийг үл тоож, хайр дурлал нь халуухан хэвээрээ гэдгийг харин ч нэг харуулж яваа аж. Жүжигчин бүсгүй ч амьдралдаа итгэл дүүрэн байгаагаа мэдрүүлж, сайн уран бүтээлчээс гадна сайн ээж байхыг хүсдэг болохоо ч нуугаагүй билээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huuhen(84.99.115.115) 2025 оны 03 сарын 13

neeree er hun gehed hecuu l yum bna ter bie haa ni ***l zavaan

1  |  0
zoo(202.72.243.229) 2025 оны 03 сарын 13

er hun gehed denduu tuniagui biy haatai yum

1  |  0
Top