Гал цогтой, дайчин бүсгүй гэгддэг залуу дуучин Ч.Сэлэнгэ "Your,s Day" нэртэй хоёр дахь бие даасан цомгоо оны өмнөхөн “өлгийдөн” авчээ. Энэхүү цомогт нь хүмүүсийн сонсох дуртай "Бүсгүйн заяа", "Гуравхан жил", "Чи мэдэх үү", “Хайрламаар бас хайрлуулмаар байна" зэрэг олон бүтээл нь багтсан байна.
Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын сүүлээр анхны бие даасан "Аялгуун" нэртэй цомгоо гаргаж олны талархлыг хүлээсэн билээ. Эл цомог нь дан Монгол ардын дуунаас бүрдэж байсан юм. Тэгвэл энэ удаагийнхаа цомогтоо поп дуунуудаа оруулсан бөгөөд Your,s Day" хэмээх сонирхолтой нэр хайрлажээ. Поп дууны цомог нь дотроо 10 дуутай бөгөөд танилцуулга номонд дууных нь үгийг нэгбүрчлэн бичиж оруулжээ.
Ийн өнгөрсөн оныг уран бүтээлийн олз омог дүүрэн үдэж, сонсогч олноо баярлуулж яваа дуучин бүсгүйд амжилт хүсч, урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээж байх болтугай гэсэн ерөөл өргөе.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )
Yu
Yanhan ologchon GICHI