Төрийн жинхэнэ албаны нөөцөд 203 иргэн бүртгэгдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

Энэ оны хоёрдугаар сарын 22-23-ны өдөр болсон Үндсэн хуулийн Цэцийн тамгын газар, Уул уурхайн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 14 сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтад 450 иргэн бүртгүүлснээс 186 иргэн шалгалтад тэнцэн, нөөцөд бүртгэгдэж, хамгийн өндөр оноо авсан 14 иргэнийг өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүллээ.

Дундговь  аймагт  хоёрдугаар сарын 7-нд зохион байгуулсан шалгалтад  23 иргэн бүртгүүлснээс 17 нь шалгалтад тэнцэн нөөцөд бүртгэгдэж, 4 иргэнийг өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүлэхээр ТАЗ-өөс  шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top