Удахгүй бид гар утсаа цэнэглэхээр тогонд залган цэнэглэгч халааслан явах өдрөө ардаа орхих цаг ойртож байна.
Америкийн эрдэмтэд маш бага механик хөдөлгөөнөөр ажилладаг авсаархан хямд наногенераторийг туршиж үзжээ.
Энэ багаж төхөөрөмжийг Жоржийн технологийн институтийн эрдэм шинжилгээний лаборторид туршсан байна.
Ухаалаг гар утасны хэрэглэгчдэд зориулсан энэ төхөөрөмж алхаа гишгээ ,амьсгалахын төдийд гарах үрэлтийн энергээр цэнэглэгдэх бөгөөд 8 миливат хүртэл тог гаргаж чадах 5X5 см-ийн хэмжээ бүхий нимгэн ялтсан хавтан байх юм.
Профессор Шон Лин Ван тэргүүтэй эрдэм шинжилгээний багийнхан нилээд хэдэн жилийн хөдөлмөр шингэсэн шинэ бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх анхан шатны гэрээ хэлцлүүдэд удахгүй үзэглэхээр зэхээд байна.

Сэтгэгдэл ( 0 )