Бензин шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газар болон Монгол банк тодорхой бодлого явуулан нефть импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл өгсөн байтал гэрээнд заасан үүргээ зөрчсөн Шунхлай ХХК-нд өгсөн 21 тэрбум төгрөгийг эргүүлэн татаж, хүүг зах зээлийн ханшаар авах хүсэлтийг ШӨХТГ-аас Монгол банкинд хүргүүлээд байна.
Мөн агаарын тээврийн “Монголиан аэрлайнес групп” ХХК нь өөрийн компанийн агаарын хөлөг онгоцнууд дээр “Sinse 1956” гэсэн бичиглэлийг үйлдэн, 1956 онд үүсгэн байгуулагдсан мэтээр сурталчилж байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан заалтыг зөрчсөн үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл “Монголиан аэрлайнес групп” ХХК нь Олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд нислэг үйлдээд нэг жил болж байгаа бөгөөд “Mongolian airlines”гэх нэрийг ямар нэг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг аваагүй байгаа боловч уг нэрийг ашиглаж нислэг үйлдэж байгаа нь тус зах зээлд танигдсан “МИАТ” ХК-ийн нэрийг ашиглан шударга бусаар өрсөлдсөн гэх үндэслэл болсон байна. Тиймээс тус компанийг уг зөрчлөө арилгахыг шаардлаа.
Түүнээс гадна “Багануур” ХК нь хэрэглэгчдэд борлуулах нэг тонн нүүрсний үнийг 26,000 төгрөгөөр тогтоосон байтал авто машины даацаас илүү ачсан нүүрсний үнэ дээр тонн тутамд 9600 төгрөг нэмж авч байсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3 болон 7.1.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн учир дээрх хууль бус шийдвэрийг хэрэгсэхгүй болгохыг шаардсаны дагуу тус компани шаардлагыг хүлээн авч дээрх шийдвэрээ цуцалсан байна.

Сэтгэгдэл ( 2 )
teren deerdee
ШУНХЛАЙ БАТХҮҮ ГЭЖ АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН... ШҮҮ ДЭЭ