Хараат бус талбар таныг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Эрхэм таныг улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах дүүрэн эрмэлзэлтэй явдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл таны эрмэлзлэлийг бодит ажил болгох гүүр болж чадах Онлайн парламент, Онлайн засгийн газар Монголд анх удаа байгуулагдах гэж байгаа аж. Ингээд Онлайн Парламент,  Онлайн Засгийн газрын тухай 20 комментыг хүргэж байна.

  1. 33 тойргийн 33 төлөөлөгчтэй Онлайн парламентыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
  2. Олон нийтийн санал асуулгыг онлайнаар явуулна.
  3. Нэр дэвшүүлэлт дууссаны дараа онайлаар санал хураалт явагдаж хамгийн олон санал авсан нэр дэвшигч “Онлайн парламент”-ийн төлөөлөгчөөр сонгогдоно.
  4.  30 нь Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийн төлөөлөл байх бөгөөд  үлдсэн гурав нь Европ, Ази, Америк болон бусад гэсэн 3 тойргийн гадаадад байгаа монголчуудыг төлөөлөх юм.
  5.  Онлайн парламентад 18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол улсын иргэн хэн ч бай нэр дэвших эрхтэй.
  6. . “Онлайн парламент”-д  нэр дэвших хүсэлтэй иргэдийг энэ сарын 18-аас эхлэн арав хоногийн хугацаанд онлайнаар бүртгэж байна.  
  7. Парламентийн төлөөлөгчдийг сонгох санал асуулга дөрөвдүгээр сарын 1-нд дуусна.
  8.  Монгол Улсад  интернэт хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрснийг судалгаа харуулж байна. Энэ нь иргэдийн дуу хоолой Онлайн Парламент,  Онлайн Засгийн газраар дамжин төрд хүчтэй хүрэх боломж бийг харуулж байгаа юм.
  9. Zindaa.mn сайт, Online PR Agency хамтран энэ төслийг хэрэгжүүлнэ.  
  10. Онлайн парламентын төлөөлөгч нь эрх ашгийн зөрчилгүй, цалин пүнлүү авахгүй.
  11. Онлайн Парламент байгуулагдсаны дараа  дөрөвдүгээр сард Онлайн засгийн газрыг байгуулна.
  12. Онлайн засгийн газар нь сүүдрийн Засгийн газар биш.
  13. Онлайн засгийн газар шинэчлэлийн засгийн газрын зөв зүйтэй алхмуудыг дэмжинэ. Харин болж бүтэхгүй байгаа асуудлуудыг шүүмжилнэ. Иргэдийн үзэл бодлыг тусгасан шийдвэрийг гаргана.
  14. Онлайн засгийн газрын бүтцийн хувьд 19 сайдтай. Ерөнхий сайд болон  асуудал эрхэлсэн 18 сайдтай.
  15.  Иргэдийн өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлуудыг, онлайнаар  хэлэлцэнэ.
  16. Онлайн парламентийн төлөөлөгч, Онлайн засгийн газрын сайд нар асуудлыг хэлэлцээд, шийдвэртээ тусгаж УИХ, Засгийн газарт хүргэнэ. Ажил хэрэг болгохын төлөө шаардлага тавьж ажиллах үүрэгтэй.
  17. Парламентад сонгогдсон 33 төлөөлөгч, Засгийн газрын 19 сайдтайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулна.
  18. Гэрээгээ зөрчсөн төлөөлөгчийг эргүүлэн татаж, нөхөн сонгууль явуулна.
  19. Онлайн Парламент, Онлайн засгийн газар улстөрийн намуудаас хараат бус.
  20. Санхүүжилтийн хувьд хаанаас ч хараат бус.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top