Оюу Толгой ХХК цагдаагийнханд дэмжлэг үзүүлж байгаа гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Энэ сарын 17-ны өдрийн оройн 5.30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд суманд зам тээврийн осол гарч хүний амь эрсэдсэн хэрэг гарсан. Талийгаач нь Оюу Толгой ХХК-ийн гэрээт ажилтан байсан бөгөөд тухайн үед ээлжийн амралттай байсан гэдгийг Оюутолгой ХХК-аас мэдэгдэж буй юм.

Цагдаагийн байгууллага шалгалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Оюу Толгой компанийн зүгээс шаардлагатай бүх талаар дэмжлэг үзүүлж байгаа гэх мэдээллийг хийж байна.

Түүнчлэн Оюу Толгой компанийн хамт олон талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amaraa(122.254.127.66) 2025 оны 03 сарын 13

30 km\tsagiin hurdtai yvdag gazar yaahaaraa hun ersddeg ym boloo sonin l ym oor uchir bgaa bh gej bodoj bn

1  |  0
123(183.81.171.2) 2025 оны 03 сарын 13

kuylkgv

1  |  0
Орхон(203.194.114.130) 2025 оны 03 сарын 13

Цагдаа иргэдийнхээ эрх ашгийг хамга****ж хараат бусаар ажиллах ёстой болов уу

1  |  0
Top