Урлагийн найзуудаа уруу татсан “W” клубын эзэн

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Уран бүтээлээсээ гадна нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа хийлч бүсгүйн “W” клуб өдгөө олон гишүүнтэй болсон гэнэ. Тиймээс уулзалт, цуглаан зохион байгуулахаас гадна урлагийн бүсгүйчүүдийг хамарсан хүмүүнлэгийн ажил хийхээр зорьжээ. Тэрбээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн зовлон жаргалыг ойлгож, сэтгэлийн дэм өгөхийг туйлаас хүсч явдаг учраас ийн зориглосон гэдэг. Энэ тухайгаа “Би олон хүүхэдтэй эхчүүдийн зовлонг дэндүү сайн мэднэ. Багаасаа гэр хороололд амьдарч, түлээ нүүрс болон ус зөөх ажилд нухлагдаж явсан болохоор тэр.


Ямар сайндаа ээжийг ажилдаа эзгүй хойгуур эгч маань гэр орноо цэгцлэх, гадуур гарвал намайг үүрч явах гээд л түмэн ажилтай зууралдаж байхав. Тэгээд эгч маань одоо намайг жаахан “цаашлуулдаг” юм. Би чамайг үүрч явсаар байгаад ийм намхан нуруутай болчихсон гээд л баахан инээлддэг” хэмээн дурсчээ. Эмэгтэй хүний дотоод ертөнц бол оньсого мэт тайлагдашгүй, бас маш сонин орон зай гэж тодорхойлдог бөгөөд үүнийгээ ч клубынхээ бодлогод тусган, өөрт нь хандсан эмэгтэйчүүдтэй илэн далангүй харилцдаг гэнэ лээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dk(122.201.18.17) 2025 оны 03 сарын 13

Gadniin ovogchuuld nuhuulsaar baigaad gedes nu unjchihjee hoorhii

1  |  0
Unshigch(122.201.18.2) 2025 оны 03 сарын 13

Odoo tegeed gadaadiin uvuu nart biye unelseer baigaad iim mungutei bolchihoj baigaa yum uu.

1  |  0
Top