“Гавьяагүй” гавьяатуудаас ичээд тэмдгээ зүүдэггүй найруулагч

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

“Мартагдашгүй намар”, “Амьдралын нахиа”, “Эргэж бодох бодол” зэрэг олон сайхан киногоороо үзэгчдийн танил болсон УГЗ, кино найруулагч Х.Дамдин гуай өдгөө РТДС-д багшилж буй. Сэтгэлд тодхон санагдах сонирхолтой үйл явдал бүхий эрхэм найруулагчийн бүтээлээс баяр жаргал, гуниг харуусал, хайр энэрэл зэрэг хүний амьдралын олон өнгө харагддаг учраас өнөө хэр нь хүмүүсийн үзэх дуртай кинонууд хэвээр үлдсэн болов уу. Москвагийн киноны дээд сургуулийн зураглаачийн ангийг 1962 онд төгссөн тэрбээр “Энэ хүүхнүүд үү” киногоор дипломынхоо ажлыг хийж байжээ. Харин найруулагчийн гараагаа 1971 онд “Улаан дарцаг” киногоор эхэлсэн бөгөөд хүүхдийн зохиолч н.Содномдорж гуайн “Навсай Дамба ба түүний нөхөд” найраглалаас сэдэвлэж хийсэн гэдэг.


Хийж бүтээсэн зүйлээрээ хэний ч өмнө бахархдаг Х.Дамдин гуай гавьяа шагналын тухайд хатуухан бодолтой явдаг гэх. “Би уг нь энэ тэмдгийг чинь их л зовж байж авсан юмдаг. Гэтэл одоо юу ч хийгээгүй жаахан хүүхдүүд хүртэл авчихсан харагдах юм. Хэдийгээр ижилхэн цол тэмдэг авсан ч, хийж бүтээснээрээ газар тэнгэр шиг зөрүүтэй улс шүү дээ, бид. “Гавьяагүй” гавьяатуудаас ичээд энгэрийн зүүлт шиг болтлоо үнэгүйдсэн энэ тэмдгийг зүүж чадахгүй нь” гэж хэлсэн түүнийг үгийг ахмад уран бүтээлчид их дэмжсэн гэдэг. Мөнгөний төлөө уран бүтээл хийж, өөрсдийгөө ч танихааргүй болтол бусдыг дуурайж байгаа охид залуусыг хараад сэтгэл нь эмзэглэдэг энэ эрхэм эх оронч үзлийг дээдэлдэг гэсэн шүү.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ичиж амьдар(122.201.18.16) 2025 оны 03 сарын 13

Юу ч хийгээгүй хирнээ хүний хийсэн юмыг өөрийн болгож хамтын бүтээл нэрийн дор Төрийн шагн**** авсан хүнийг бодохоор өмнөөс нь нүүр улайх юм. Тэр хүн бол эдийн засагч хирнээ эдийн засгийн мэдлэгггүй ”Гавьяат эдийн засагч” цолыг арг****ж байгаад болоод амьжсан нэг нөхөр бий. Тэр хэн бэ? таацгаа

1  |  0
оюу(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

хөөрхий дөө ахмадууд маань нэрээч соци****ист ур****даан гээд үхтлэн ажиллуулж нойр хоолгүй тэр үеийн з****уучууд яаж ажиллаж байж шагн**** авдаг байлаа даа шагн**** үнэгүйдсэн шүү з****уу гавъятнууд ичээсэй тэгвэл бүүр тэр үед ажиллаж байсан зөндөө хүмүүс байна тэгвэл эсвэл бүгдэд нь өгчих оо хөгшчүүлдээ бөөн юм болж байж авдаг хүмүүс ч тэднийг хүндэтгэдэг байсан гэтэл одоо нэрээ зүгээр тэмдэг болжээ

1  |  0
***(202.179.10.66) 2025 оны 03 сарын 13

ter bold gej neg yum bn. hamraaraa gunshignaj bgad turiin soerholt avchihsan turiin soerholt shu de burhan min yadgiin bga yum

1  |  0
uuree(124.158.92.22) 2025 оны 03 сарын 13

unen ug heljee

1  |  0
zaraa(112.171.68.141) 2025 оны 03 сарын 13

harin tiim shuu. oorsdiigoo tom gej bodoj baigaa humuus ichij amidar

1  |  0
baachka(202.180.216.211) 2025 оны 03 сарын 13

uguj bga humuusni bas ichmeer yum da

1  |  0
baachka(202.180.216.211) 2025 оны 03 сарын 13

uguj bga humuusni bas ichmeer yum da

1  |  0
baachka(202.180.216.211) 2025 оны 03 сарын 13

estoi goe heljee

1  |  0
baachka(202.180.216.211) 2025 оны 03 сарын 13

estoi goe heljee

1  |  0
moog(103.9.90.252) 2025 оны 03 сарын 13

хүн болгон ийм бодолтой ч байдаг болоосой

1  |  0
mj (202.126.89.214) 2025 оны 03 сарын 13

үнэн шүү дээ юу ч муусайн дуракууд юу нийсэн гэж авдаг бол

1  |  0
мичид(202.179.20.140) 2025 оны 03 сарын 13

манай багш мундаг хүн шүү гэхдээ би хичээлд нь сууж байгаагүй л дээ хааяа нэг сургууль дотор таар****даж мэдэхгүйгээ асуудаг байдаа...

1  |  0
hi(202.179.11.162) 2025 оны 03 сарын 13

ter ued olon jil zovj hiisen buteeliig chin odoo bol hedhen doloo honogt ok shu de. Gehdee tani zov taniig demjij hundelj bnaa

1  |  0
zochin(122.201.18.15) 2025 оны 03 сарын 13

yag unen khelsen baina

1  |  0
Top