Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст СХЗГ-ын даргын ээлжит шуурхай хуралдаан болжээ. Хуралдаанаар Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр газраас төлөвлөж буй болон зохион байгуулж байгаа ажлын талаар үйл ажиллагааны чиглэл бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл хийхийн зэрэгцээ аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст ажил сайжруулах, эрчимжүүлэх чиглэлээр анхаарах асуудлуудын талаар хэлтэс, алба бүр тодохой чиглэлүүд өгчээ.
Мөн орон нутгийн хэлтсүүлдээс 2012 оны ажлын үр дүнгээр эхний 5 байр эзэлсэн Сэлэнгэ, Булган, Хэнтий, Говь-Алтай, Дархан-Уул аймгуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн дүгнэлт, Газрын даргын шийдвэрийг танилцуулж шагнал гардуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )