Түүхэн сэдэвт “Ану хатан” киногоороо үзэгчдийг байлдан дагуулж байгаа зохиолч Б.Шүүдэрцэцэг өдгөө Хонгконгт яваа аж. Зохиолч бүсгүй нөхрийн хамт тус улсыг зорьсон бөгөөд “Hongkong film market” арга хэмжээнд оролцож буй орнуудын кино асрыг сонирхож, уран бүтээлчидтэй уулзахаар төлөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээний нээлт өчигдөр болсны зэрэгцээ Солонгос, Хятадын маш олон кино компани шилдэг бүтээлээ дэлгэсэн аж. Зохиолч бүсгүй энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хятадын нисдэг кунфу нарын тухай киноны үеэр болж байх шиг байна” хэмээн онцлон бичжээ.

Дашрамд дуулгахад, “Ану хатан” киноны гадаадынханд зориулсан хувилбарт нь дуу оруулах ажил хараахан дуусаагүй байгаа аж. Харин уг арга хэмжээний үеэр гадаадын кино компанийнхан “Ану хатан” киноны трэйлерийг маш их сонирхож байгаа гэсэн шүү.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 3 )
Шүүдэр цэцэг ч гэх шиг ... нэртэй яг голыг нь олсон бодитой, маш сайн шүүмж гарсан. Хэрэгтэй хэрэггүй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм биччихээд өөрийгөө маш сайн зохиолч мэтээр рекламдаж ард түмний тархийг угааж мөнгө олдог бусар аргаа болиочээ! Энэ шүүмж гарсанаас хойш бүр боох үхэх гээ байгаа гэнэлээ.Ичиж амьдар!
ner hugrahaar ys hugar
Shvvdertsetsegee iim muu kino xiichexeed arai gadniixand vzvvlexgvi bgaan bizdee Mongoliin soel Urlagiin ner Tor unana shvv