Хайрын дуугаар хослон богино хугацаанд нэрд гарсан шигээ амархан мартагдсан дуучид бол Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар. Эрх мэдэл, мөнгө төгрөгийн асуудлаас болж тус тусынхаа замыг хөөсөн тэд гэр бүлийн амьдрал зохиогоод томоожсон бололтой. Гэнэн насныхаа хөөрүү сэтгэлээр бие биеэ гомдоож явснаа ойлгож эвлэрсэн дуучид дахин хамт дуулахаар болжээ. Тэд хоёр дахь бие даасан цомгоо гаргах бөгөөд нэлээд хэдэн төрлийн дуу багтаах бодолтой яваа гэнэ.

Хамгийн сонирхолтой нь, хайрын дуучид Энэтхэг киноны дуунуудаас хүртэл судалгаа авч байгаа сурагтай. Үүнийгээ илэрхийлэх гэсэн мэт саяхны нэгэн арга хэмжээн дээр Энэтхэг үндэсний хувцастай ирсэн бөгөөд хэн ч хараад танигдахын аргагүй хувирсан байна. Тэднийг харсан зочид “Хайрын дуу дуулсаар байгаад одоо бүр Энэтхэг киноны хосууд шиг болчихож. Арай бүр дуулж бүжиглээд унах юм биш байгаа даа” хэмээн шивэр авир хийлцсэн гэнэ шүү.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )
Ineedtei haragdaj bn
ODOO bolio hamuudaa