Н.Энхбаяр эмнэлгээс захидал илгээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 18

Ял сонссон ялтан хэдий ч "Сайд нарын" гэх тодотголтой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ард түмэнд хандан л захидал илгээжээ. Сүүлийн үед түүний эрүүл мэнд доройтож, сэтгэл санаанд өөрчлөлт орж байгаа гэж байгаа боловч түүний захидлаас харахад эв эрүүл сав саруул байгаа юм. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

МАХН-ЫН ДАРГА НАМБАРЫН ЭНХБАЯРААС

МАХН-ЫН ГИШҮҮД,  ДЭМЖИГЧИД, ИДЭВХТЭН СОНГУУЛЬТНУУД, НИЙТ АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАН ИЛГЭЭСЭН ИЛ ЗАХИДАЛ 

МАХН-ын гишүүд, дэмжигчид, эрхэм хүндэт журмын нөхөд өө!

Манай намын Мянгат, Зуут, Аравтын дарга нар, идэвхтэн сонгуультнууд аа!

Юуны өмнө 2012 оны УИХ-ын сонгуульд “Төрөө МАН-АН-гаас салгаж, Түмнээ ядуурлаас гаргана” гэсэн уриан дор оролцсон МАХН ба “Шударга ёс эвсэл”-ийг дэмжиж саналаа өгсөн, манай нам, эвслийн бодлого, үйл ажиллагааг өргөн олон түмэнд сурталчлан ойлгуулж, итгэл үнэмшил төрүүлэн ард түмнийг араасаа дагуулсан та нартаа чин сэтгэлийн халуун талархлаа дахин илэрхийлж байна.Энэхүү эрхэм гэгээн үйлсийг бүтээхэд МАХН-ын гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнуудын гүйцэтгэсэн үүрэг онцгой, оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их учраас ийнхүү чин сэтгэлийн талархлаа ахин дахин өргөн дэвшүүлж байгаа юм.

Эзэн Чингисийн удам эрхэм хүндэт монголчууд аа! 

Шударга ёсыг эрхэмлэгч Эх орон нэгтэй элгэн садан ахан дүүс ээ!

Тухайн цаг үед хууль бус МАН-АН тогтолцоог бүрдүүлж байсан улстөрийн хүчнүүд МАХН, “Шударга ёс” эвслийг зүйл бүрээр хавчин гадуурхаж, намын дарга, эвслийн тэргүүнийг нь зэрлэг хэрцгийгээр, сүр дулиантайгаар баривчлан шоронд хорих, Улаанбаатараас гадагш гарах эрхийг нь өөрсдийн хараат шүүхээрээ хасуулах шийдвэр гаргуулах зэргээр янз бүрийн бузар булай аргаар хяхан хавчиж байсан боловч Монголд шударга ёсыг тогтоохын төлөө МАХН, “Шударга ёс” эвслийн явуулсан хүнд хэцүү тэмцлийг угтан авч дэмжсэн эх орон нэгт монголын нийт ард түмэндээ-элгэн садан ах дүү та нартаа, шударга сонгогчиддоо хязгааргүй ихээр баярлаж талархсанаа мөн адил чин сэтгэлээсээ илэрхийлж байна.

Миний бие та бүхнийхээ халуун дотно дэмжлэгээс эрч хүчээ сэлбэж, Монгол эх орныхоо газар шороон дээр монгол хүн болж төрсөндөө, Монгол Улс, монголчуудынхаа үндэсний эрх ашгийн төлөө тууштай зүтгэж, тэмцэж яваадаа омогшин зориг орж, улам ихийг хийж бүтээхийн сэтгэлд хөтлөгдөн, та нарынхаа өгсөн урамд хөглөгдөн явдгаа нуух юун.

Амиа бодож амрыг харж ганцаараа суухаас ардаа бодож хэцүүг гэтэлж багаараа явах нь миний, МАХН-ын, “Шударга ёс” эвслийн ажиллах үндсэн зарчим, амьдрах ухаан, амжилтын түлхүүр мөн.

Ард түмнээ ядуурлын гянданд, ажилгүйдлийн өргөст торны цаана хүчээр хорьж, улс орноо хээл хахуулийн намагт живүүлж, шударга бус явдлын золиос болгож, хэлмэгдүүлж байгаа энэ хүнд хэцүү үед хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох ёстой гэсэн та бидний тэмцэл улам илүү өргөн утга учиртай болж байна.

МАХН-ын гишүүд, дэмжигчид, идэвхтэн, сонгуультнууд аа!

Эх орон нэгт элгэн садан ахан дүүс ээ!

Монгол Улс хөгжих үү, эс хөгжих үү, монголын ард түмэн өвөг дээдсээсээ өвлүүлэн үлдээж, үе үеийнхний тэмцэл хөдөлмөр, халуун амь, бүлээн цусаар хамгаалан бэхжүүлж өнөөдөртэй золгуулсан тусгаар тогтнолоо аажим аажмаар алдах уу, эсхүл алхам алхмаар бэхжүүлэх үү? гэсэн түүхэн сонголтын өмнө та бид тулж ирээд байна.

Урвагчдад эх орон байхгүй, тэдэнд ард түмэн байхгүй, эх орон, ард түмний эрх ашиг гэж тэдэнд байхгүй. Тэдэнд зөвхөн өөрсдийн явцуу эрх ашиг, атгаг санаа л байна. Тэд албан  тушаал, ашиг хонжооны төлөө л улайрна. Тэд албан тушаалгүй бол хэн ч биш болно. Харин би та нартаа хандан албан тушаалтай байснаас хүн байх нь илүү чухал шүү гэж үнэн сэтгэлээсээ захиж хэлье. Бүгдээрээ нэгэн зэрэг чанга дуу хоолойгоор “Монголчууд бид амьд хүмүүс учир Монголдоо бусдын эрхээр зовохгүй, өөрсдийн эрхээр жаргацгаана! Бид чадна!” гэж хэлцгээе. Энэ үгийг өдөр тутам санаж, давтан хэлж байцгаая. Та бидэнд луйврын сонгууль хэрэггүй, хараат шүүх хэрэггүй, шударга бус явдал хэрэггүй. Та бидэнд, ард түмэнд маань шударга сонгууль хэрэгтэй, хараат бус шүүх хэрэгтэй, хууль, шударга ёсыг эрхэмлэдэг, шуналгүй, ард түмнийхээ эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавьдаг төр, засаг хэрэгтэй.

Эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвагчдаас, олигархуудаас түргэн салцгаая. Эх нутагтаа, эх орныхоо баялагт эзэн болцгооё. Айдас хүйдэсгүй, эрх чөлөөтэй Монгол орноо цогцлоон байгуулж эх орондоо өөрсдийн эрхээр жаргацгаая!

МАХН-ын дарга, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн  Намбарын Энхбаяр

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрхэмээ(182.160.62.108) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчийн засаглалтай орон болохыг ихэнх хүмүүс дэмждэг.Яаралта

1  |  0
сэтгэгдэл(202.179.20.203) 2025 оны 03 сарын 13

намыг бүрэн огцруулж ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. алдааг хожим ухаарч байгаа бол одоо ухаантай байх хэрэгтэй бишүү

1  |  0
zocin(49.0.200.123) 2025 оны 03 сарын 13

ylaa edeldee

1  |  0
Зайл(122.201.18.135) 2025 оны 03 сарын 13

Өөрөө МАНАН байтугай Монголчуудыг НАМАГТ*******үүлчи

1  |  0
heleh ug bn (182.160.10.9) 2025 оны 03 сарын 13

uuruu shudasrga hun bolj jujiglhee l boli ene ugiig une tsenegui bolgoj baa hun enkhbayar chi shuu chi esvel a**nii toroo huv tegvel chamd itgei

1  |  0
zochin(122.201.18.36) 2025 оны 03 сарын 13

zaza zagnaad baijdee mongolchuudaa.uh muh geel zuh2.zahiag ni un****d uz esvel shuud haraaj zagna.ene chin l mongolchuud

1  |  0
zochin(203.194.115.77) 2025 оны 03 сарын 13

***l hudlaa uruvduuleh gsen jujiglelt idsenni unen bj yahaara ingej ard tumnii neriig barij hudlaa jujigledeg bn

1  |  0
bilguun(49.0.202.78) 2025 оны 03 сарын 13

olon ym ****aad bailgui pi*** mine hurdan uhej d**d or chinii hereg bhgui mu ********

1  |  0
dorj(180.235.173.49) 2025 оны 03 сарын 13

enkhbayariig sulla

1  |  0
k*** ****ar(202.70.40.170) 2025 оны 03 сарын 13

niigmiin k*** ****r

1  |  0
*** ****r(202.70.40.170) 2025 оны 03 сарын 13

niigmiin *** ****r

1  |  0
toroo(202.179.11.30) 2025 оны 03 сарын 13

biy ni mu heher l eli b**ai zahid** bichih yst ymu

1  |  0
hi(202.179.11.162) 2025 оны 03 сарын 13

demjij bna

1  |  0
dsds(112.72.12.109) 2025 оны 03 сарын 13

3 say hurehgui ard irgedeee oron bair ajiltai bolgochoooch ta nar oor yu husheb deee

1  |  0
ZOCHIN(202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

tiimel ovoo um bol chii omno ni ajilaa sain hiihchin yasiin mongol iim zambraagyi hol tolgoigoo olhoo baisan ni chinii gavya gadgiig hun bolgon medej bga

1  |  0
ZOCHIN(202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

HUMSAA NUUGAAD SAIN HUN BOLOH GEJ JUJEG TABISANCH MONGOLIIN ARD TUMEN HENEN HEN BE GEDGIIG MEDEJ BGA SHUU

1  |  0
live (203.194.114.251) 2025 оны 03 сарын 13

Uneheer jinhen ard tumnii eronhiilogch Enhbayar eronhiilogch ulam mandan badrah boltguai

1  |  0
зочин(103.10.22.46) 2025 оны 03 сарын 13

үхэх гэж байгаа гэсэн яасан юм бол үхэхдээ үхэр буугаа тавьж байгаам болов уу даа хөөрхий

1  |  0
tt(122.201.28.4) 2025 оны 03 сарын 13

үгэнд байгаа шударга ёс гэх зүйлийг өөрөө гараараа байхгүй болгочихоод одоо юу вэээээ ичиж амьдраасай

1  |  0
demiii ym(213.87.241.38) 2025 оны 03 сарын 13

Boli boli

1  |  0
battsetseg(103.11.192.114) 2025 оны 03 сарын 13

eruul enh bgarai tanig demjdeg shuu

1  |  0
bold(180.149.95.54) 2025 оны 03 сарын 13

ene neeree ynen debiil noxor yum aa/Oor xelex ch yg **ga

1  |  0
нэр(202.179.26.133) 2025 оны 03 сарын 13

эрүүл энхииг хүсъё

1  |  0
irgen(202.126.91.150) 2025 оны 03 сарын 13

ineedtei yumaa negent unchihaad ingeh goy l bdag yum bhaddaa ene hund odoo yamar humuus ni itgej ingej ulsuj uhej hatah geed demjeed bdag bnaa ulsiin turiin deed **biig bugdiin l ene hun hiisen bj odoo yah geed bdag bnaa. Enhbayariig demjij bgaa humuus ni buur ***** tolgoi ni duurtsen humuus bhaa

1  |  0
ХАРЦ(202.179.11.34) 2025 оны 03 сарын 13

ДААН Ч ШИЙЛЭГДАМБА МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ ХЭН ДЭМЖИХЭВ ДЭЭ.

1  |  0
XABTXACAP(202.179.20.254) 2025 оны 03 сарын 13

ene hun yu seiig boddog bol doo.

1  |  0
Sarhaanaad(49.0.150.168) 2025 оны 03 сарын 13

za hudlaa losior gent uhaaraa yu

1  |  0
Sarhaanaad(49.0.150.168) 2025 оны 03 сарын 13

za zailaa gent uhaaraa yu

1  |  0
Top