Роп поп, кино урлаг, бизнесийн салбараас төрсөн олны танил хосын цуваа өдгөө ч үргэлжилсээр байгаа. Тэгвэл манайдаа л мэргэжлийн урлагийн ганц газар гэгддэг Дуурь бүжгийн эрдмийн театрыг чимж байсан дуучин хосыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Театрын дэргэдэх “U-Pera” хэмээх поп опера хамтлаг сүүлийн үед уран бүтээлээрээ олонд танигдаж, нэлээд эрч хүчтэй яваа бөгөөд чадварлаг дөрвөн дуучнаас бүрддэг юм билээ. Дуурийн театрын уран бүтээлд оролцохын сацуу хамтлагийнхаа нэрийг өндөрт гаргаж яваа эдгээр залуусын нэг бол А.Анар-Эрдэнэ. Харин түүний эхнэр Б.Отгончимэг нь “Классик Жем” хамтлагийн шинэхэн гишүүн аж. Тус хамтлагийн хувьд, өнгөрсөн жилээс эхлэн ШШГЕГ-т харьяалагдах болсон төдийгүй Б.Отгончимэг нь “Ромео Жулетта” жүжгийн гол дүрд тоглохоор бэлтгэж эхэлжээ.
Ийн урлагийн ертөнц дэх нууцлаг хос болох А.Анар-Эрдэнэ, Б.Отгончимэг нар А.Анир гэх хөөрхөн хүүтэй. Нөхөр нь энэ хавар хамтлагийнхаа анхны бие даасан тоглолтыг хийхээр төлөвлөж буй бол, эхнэр нь Жулеттагийн дүрдээ бэлтгээд завгүй явж байгаа сурагтай.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр сайхан хос шүү та 2т хамгийн сн схн бүхнийг хүсье. Эхнэр нь үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн