Дуучин Beky-тэй сүй тавьж, гэр бүлийн амьдрал зохиохоор яарсан мисс Х.Бадамгэрэл хөл хүндтэй болсон гэнэ. “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирлаар ажилладаг түүнийг боловсрол өндөртэй, зарчимч бүсгүй гэлцдэг. Агентлагтаа багшлахын хажуугаар телевизийн нэвтрүүлэг хөтлөн, загвар өмсч, зураг авахуулаад тун ч завгүй явдаг мисс бүсгүй өдгөө мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр зэхэж байгаа аж. Энэ бүхнээс илүү түүний сэтггэлийг хамгийн ихээр хөдөлгөж буй зүйл нь хурим. Ээж болохоосоо өмнө нижгэр хурим хийж, гэр бүлээ албан ёсоор баталгаажуулахыг туйлын ихээр хүссэн түүнд нөхөр нь ихэд тусалдаг гэнэ.

Гоёлын даашинзаас өгсүүлээд хуримын зохион байгуулалт, урих зочдоо хүртэл эртнээс төлөвлөж яваа Х.Бадамгэрэл энэ баярт мэдээгээ ойр дотныхондоо дуулгах болжээ. “Тун удахгүй хурмаа хийж, хөөрхөн хүүхэдтэй болно. Гэрийн эзэгтэй, хүүхдийн ээж болох өндөр хариуцлага өмнө минь ирсэн учраас би хичээнэ ээ. Мөн миний төлөө бүхнээ зориулж яваа ханийнхаа төлөө ч өөрийгөө зориулна. Хүүхэд гэдэг чинь амьдралын баялаг болохоор олон хүүхэдтэй болно гэж боддог. Зөв хүмүүжүүлээд бусдад үлгэр дуурайлал болох сайн хүн болж байгааг харах үед эх хүн өөрөөрөө бахархах байх” гэж мисс бүсгүй амлажээ. Өглөө бүр цэцгийн баглаа бэлэглэх дуртай дуучин Beky ч эхнэрийнхээ шаардлагад зуун хувь нийцсэн гэнэ лээ.
Р.Есүй


Сэтгэгдэл ( 5 )
XAXA beky gej FM ajiluulaj heden tsaas olsn mangar batsaaaan badam hen gej darvaan uruultai 10 jildee olon ch hovguud tsohison doo bi lav 2 tsohison araas ni saihan ogzog bsn odoo ch avah umgui boloo bizde haahah
neree arai l dendvv shun**tai dandaa agaariin agaariin yum yrij yvnaa.thde argachgvi bzde biyeree l mungu oldog hoino.
thde shun**aa joohon tatku bol nuhur chin udku tejeej chadhaa bh vii de badamaa
гоё бүсгүй юмаа гэхдээ энэ улаан плать-г ямар их өмсдөг юм бэ
az jarg**tai saihan l haragdaj baina.