Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, ял сонссон Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан Хурандаа О.Зоригтын эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа аж. Цусан дахь сахарын хэмжээ нь хэт ихсэж, зүрх, үе мөч рүү нь орсны улмаас бие нь муудаж улмаар хагалгаанд орж байсан тэрээр тал цус харвасан юм байна. Тэгвэл биеийн байдал нь тааруу байгаа тэрээр хүндэтгэх шалтгаанаар чөлөөгөөр гараад байгаа аж. Учир нь түүний аав бурхны оронд одож, хүнд гарз учирчээ. Өнөөдөр тэрээр аавтайгаа салах ёс гүйцэтгэсэн байна.
Дашрамд тодотгоход, Сүхбаатар дүүргийн шүүхээс Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас таван хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт Хошууч генерал Ч.Амарболд, Хурандаа Ш.Батсүх, Хурандаа О.Зоригт, Дэд хурандаа Г.Ганбаатар нарыг буруутгахдаа цэргийн гэмт хэргийн зүйл ангиар буруутгасан юм.

Сэтгэгдэл ( 5 )
ee chaavaas eviidee.horvoo hatuu yumdaa.ene hun uuriin duraar hiigeegui gedegt humuus itgej bga.ed chin tu****l bieluuldeg **batai humuus bhad yaagad ingeed bgaan be.hend ch oilgomjtoi asuud**.tsaad eznee heleh tiim ayultai bgaan bhda
magnai batzandan jarg**saihan huzuu elbegee bas ***n haramjaa hurtmeer l yum daa nasaaraa ul***a ajillaj zutgechiheeed heden uhamsar doroi humuusees bolj y**d unaj amidiin zovlon edleh gej dee mongold ajillaj amidrah bat**gaa **goo
энэ хэдэн хүн ер нь шударгаар шүүгдэж чадсан юм бол уу даа. үнэхээр буудах туша**** өгчихсөн юм бол уу?
НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГЭЖ