Малчид, ард иргэдийн анхааралд
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай хүйтэн байхыг анхааруулж байна.
2013 оны03 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор болон Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө тур зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
2013 оны 3 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 21-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 19-нд зарим газраар, 20-нд төвийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 19, 21-нд баруун зүгийн нутгаар, 20, 22-нд ихэнх нутгаар дулаарах боловч бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )