Нисэх онгоцны буудал дээр 2 онгоц мөргөлдөв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 17

АНУ-ын Мичиган муж улсын Дейтротын нисэх онгоцны буудал дээр “Southwest Airli nes” компаний  зорчих тээврийн 2 онгоц мөргөлдлөө.

Хоёр онгоц зорчигчдыг суулган нислэгийн талбай руу чиглэж явсан байна.

Сэлгээ нислэгийн үеэр онгоцнууд далавчаараа шүргэлдсэн ч азаар хохирол амсаагүй талаар ИТАР-ТАСС  мэдээлж байна.

Инженер техникийн ажилтануудын анхан шатны үзлэгээр ноцтой гэмтэл илрээгүй ч онгоцнуудын ашиглалтыг түр зогсоон бүрэн хэмжээний нарийвчилсан үзлэгт хамааруулах шийдвэр гаргажээ.

85 зорчигч бүхий нэг онгоц Колорада мужийн Денвер рүү чиглэж байсан бол нөгөө нь 38 зорчигч суулган Миссури мужийн Сент-Луйс руу зорин нисэх байжээ.

Бүх иргэдийг  “Southwest Airli nes” компаний өөр онгоцонд шилжүүлэн суулгажээ.

Ойрын үед 2 онгоц мөргөлдсөн анхны тохиолдол энэ биш бөгөөд  3 сарын 9-ны өдөр  Нью-Йоркийн Жон Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны  буудалд  мөн хохирол амсаагүй ч 2 онгоц мөргөлдсөн ноцтой зөрчил илэрсэн юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ МУУ ШҮҮ

1  |  0
Top