“Дэндүү буянтай буурлууд” хос цомог гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16
Азийн шилдэг өргөмжлөлт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэвийн “Дэндүү буянтай буурлууд” хэмээх аялгуу эгшгийн хос цомог худалдаанд гарчээ. Тэрбээр энэхүү бүтээлдээ МУГЖ Х.Болормаагийн дуулсан “Намрын өгнө орлоо, ээжээ”, “Хурд” хамтлагийн “Тоотой санагдах”, СТА Б.Болдбаатарын “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, СТА Э.Төрмандахын “Сайхан”, СТА О.Баянмөнхийн “Нутагтаа ирлээ хүү чинь”, дуучин Б.Бат-Өлзийгийн “Аялгуу бүүвэй ээжий” зэрэг олон хит дуунуудыг багтаасан байна. Нэгэн цаг үеийн дууны урлагт цахиур хагалж яваа Н.Пүрэв найрагч ийнхүү уран бүтээлээ хос цомог болгон сонсогч түмэндээ өргөн барилаа.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top