Хэдхэн хоногийн дараа болох гэж буй Цэргийн баярын тохиолдуулан их хотын театр чуулга, соёлын төвд тавигдах шоу тоглолт, арга хэмжээний хөтөлбөрийг сонирхоорой.
Монгол бөхийн өргөө
III/17-нд Соёлын тэргүүний ажилтан, дуучин О.Баянмөнх, Б.Болдбаатар нарын хамтарсан "Халуун тангарагтай амийг бид мартаагүй" тоглолт 19:00 цагт болно.
III/18-нд нийтийн дуучид, бөхчүүдийн хамтарсан "Эр хүн танаа” тоглолт 19:00 цагт болно.
Улсын драмын эрдмийн театр
III/17-III/18-нд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг 19.00 цагт тоглоно.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
III/17-нд “Нарны домог” ардын бүжгийн жүжиг 19:00 цагт тайзнаа тавигдана.
Хүүхэлдэйн театр
III/17-нд “Гэрэлтдэг бяслаг ба нүцгэн сар” хүүхдийн жүжиг 14:00 цагт тоглоно.
UB palace-ийн концертын их танхим
III/18-нд “Хурд” хамтлагийн “Цэргийн бодол” тоглолт 19:00 цагт болно.
UB palace-ийн “Royal” танхим
III/18-нд “Маск” продакшны "Шилдэг номерын түүвэр" хошин шоу тоглолт 19.00 цагт болно.
“Улаанбаатар” ресторан
III/18-нд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Андгай” тоглолт 19.00 цагт болно.
Тусгаар тогтнолын ордон
III/18-нд “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн найрагч бүсгүйчүүдийн хамтарсан "Хаврын урилга” тоглолт 16.00 цагт болно.
III/18-нд “Мөрөөдлийн театр”-ын "Тэр чинь би" шоу драм 19.00 цагт болно.
Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон
III/18-нд “Шинэ үе” продакшны "Шилдэг номерын түүвэр" хошин шоу тоглолт 19.00 цагт болно.
Соёлын төв өргөө
III/18-нд “Х-Түц” продакшны "Папараци" хошин шоу тоглолт 19.00 болно.
Дорнод аймгийн хөгжимт драмын театр
III/18-нд "Алтан ураг” хамтлагийн тоглолт 19.00 цагт болно.
Хэнтий аймгийн театр
III/18-нд Хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшны "Давхардаж ирсэн дурлал" шоу тоглолт 20:00 цагт болно.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )
bitgii ingeji oyuny khomsdoltoi yum shig yum khiiji bai erchuudee bayarluulakh chi gekh shig