МҮОНТ-ийн “Гараг” продакшнаас бэлтгэдэг “Аялалын цаг” нэвтрүүлгээр нь энэ эрхмийг үзэгчид андахгүй мэдэх биз ээ. Тус продакшны захирал, яруу найрагч Г.Бадамсамбуу 1998 оноос эхлэн нэвтрүүлгээ бэлтгэсэн бөгөөд жилийн дараа гэхэд л үйл ажиллагаа нь жигдэрч, үзэгчдийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг болсон байжээ. Дэлхийн олон орноор хэрэн тэнэж, сонин содон бүхнийг харуулахыг хичээдэг эрхэм аялагч маань хэдийнэ 14 жилийг ардаа үдэж. Багадаа адал явдалд дуртай, үргэлж энэ төрлийн сэдэвтэй ном зохиол уншдаг, их сониуч хүүхэд байсан болоод ч тэр үү. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн хойноо монголчуудыг дэлхий ертөнцөд танилцуулах, монголчуудад өөрсдийг нь таниулах чухал юм байна гэдгийг олж харсан хэмээн тэр дурсдаг юм билээ.
Багагүй хугацаанд аялсан ч дэлхий ертөнцийг танин мэдэх гэсэн түүний хүсэл одоо хэр нь ханаагүй яваа гэсэн шүү. Тиймдээ ч мань эр “Дэлхийд хүн энэ насандаа заавал үзэх ёстой 5000 газар байдаг гэж сонссон. Нэг газарт нь очиход долоо хоног зарцуулна. Тэгэхээр хүн амьдралдаа энэ бөөрөнхий дэлхийг үзээд баршгүй. Ер нь бол дэлхийг аялж барсан нэг ч хүн байхгүй. Монголд л гэхэд миний аялж үзээгүй газар зөндөө байна. Зардал, сүйтгэл, цаг хугацаа, бэлтгэл, цаг агаар гэх мэтчилэн олон саад учирч байна” хэмээн ярьсан байх. Юутай ч аялагч эрийн хувьд мөрөөдлийнхөө талыг нь ч болов, биелүүлэхээр чармайж яваа нь энэ гэнэ лээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 7 )
уучлаарай Бадамсамбуу чи Монгол хэл уран зохиолын багш биз дээ юун сэтгуулч
hun um uzej nud tailah ch goe doo .
hud**aa bvltereed bai?? 5000 baihadaa yahab dee?? ene svvliin ved hvmvvsiin shizo habar bolohoor ehleh yumaa??
аялаад л бай Алтай та 2-ын нүдээр хорвоотой нэлээд танилцаж байгаа шүү. Та бол үнэхээр үүх түүхтэй нь сайхан тайлбарладаг. Алтай бол маазруулдаг гэхдээ хорвоог та 2-ын ачаар үзэж байгаа