“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар өнөөдөр “Мөнх хөх тэнгэр” цомгоо хэвлэлийнхэнд танилцууллаа. “Мөнх хөх тэнгэр” цомогтоо тэд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Б.Шарав, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа зэрэг монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтарсан бүтээлүүдээ багтаажээ.
Энэ ч утгаараа, “Iloft function house”-т болсон тус цомгийн нээлтэнд хамтран ажилласан хөгжмийн зохиолч, яруу найрагчид нь оролцож өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн юм. Дашрамд дуулгахад ах дүү гурвын хамтарсан цомгийн баяр болох “Андгай” тоглолт нь энэ сарын 18-нд буюу Цэргийн баярын өдөр “Улаанбаатар” ресторанд болох юм байна. Баярын тоглолтонд ах дүү гурван дуучин маань цомогт орсон дуунуудаа хамтран дуулахаас гадна өөрсдийн хит дуунуудаа үзэгчиддээ хүргэх ажээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 6 )
odoo l ene gurawiig ah duu 3 gej medjiin
kkk taarsan 3 *****uud.
ene gurviig odoo yu gj nerlmeer yumdee
3 har tamhichin huuchin duugaa joohon huvirgaad mailna biz.kkkk
aimar ****na gj bodoj bna
сайхан тоглолт болоосой