Биелээгүй хүсэл

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

Уур нэг талаасаа биелээгүй хүсэл байдаг. Та орой ажлаасаа тараад гэртээ ирэхдээ гэр цэвэрлэчихсэн хоол хийчихсэн байгаа гэж бодож ирсэн чинь гэр нь заваан хоол унд ч үгүй байвал та уурладаг. Хэн нэгэн хүн таны даалгасан ажилыг таны хүссэн хэмжээнд хүртэл гүйцэлдүүлж чадаагүйд та уурладаг. Яагаад гэвэл та бүх юм ян тан гэж бодож байтал тийм биш хүсэл тань биелээгүй болохоор та уурласан. Таны хүлээж байсан үр дүн хүссэн хэмжээгээр гараагүй байхаар өө өөдгүй шүү дээ арчаагүй гэдэг нь иймхэн ажил амжуулж чадахгүй гэж бухимддаг. Цаад хүний чадамжыг харгалзалгүй өөрөө тэр байранд байсан бол амжуулж чадах байсан гэсэн сэтгэл хөдөлөөрөө тэр хүнд хэт их найдаж, бусад эрсдэлийг тооцсонгүй шууд үр дүнг 100 хувь гээд дотроо бат итгэчихсэнээс ийм байдал үүсжээ.

Эрдэнэзуу хийдийн шавь Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top