Б.Буянжаргалын арын фронт буюу хайрын шүлгийн эзэн

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

“Санахгүй л гэсиймаа” дуугаар нийтийн дуунд өнгө нэмсэн Б.Буянжаргал өдгөө ажил, амьдрал нь тогтсон намбалаг дуучин болсон. Нэлээд чинээлэг айлын хүүгийн хувьд уран бүтээлээ төвөггүйхэн хийдэг түүний хуурай ах нь барилгын салбарын нэгэн босс гэдэг. Тиймдээ ч бизнест шаггүй авьяастай гэдгээ харуулж, ахынхаа хүчээр нэлээд амжилттай ажиллаж яваа. Харин түүний арын албыг залгуулж, нууцхан үерхсэн гэргий нь өнгөрсөн жил хөөрхөн охин төрүүлж өгснөөр гэр бүлийн амьдралаа баталгаажуулсан аж. “Ойрын хугацаанд гэр бүлтэй болохгүй” гэж ирээд л өөрийгөө ганц бие хэмээн хэвлэлээр “зарлаж” байсан Б.Буянжаргалыг тухайн үед найз нөхөд нь “Яагаад ийм сайн бүсгүйтэй үерхэж байгаагаа нууцалдаг байна аа” хэмээн ихэд гайхдаг байж.

Гэвч тэр цаг ард хоцорчээ. Хайр халамжаараа татаж, эхнэр нь болох хүртлээ үнэнчээр түшсэн ханиараа дуучин залуу ихэд бахархаж, бүр дууны шүлэг зохиожээ. “Хамгаас хайртай эрхэм хүмүүс минь миний бүх зүйл” гэж онцолсон тэрбээр:

...Хүсэл хөглөсөн чамдаа би

Хайраа дуу болгон өргөе

Халуун итгэлийн энэрлээр нь хө

Хүний дайтай яваа юм чинь дээ

Хань минь чи миний л үзэсгэлэн гоо

Хосоор заяаны үүрдийн түшиг ээ... хэмээх шүлгийг ханьдаа зориулан өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Р.Есүй


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sara(122.201.18.187) 2025 оны 03 сарын 13

Mash hoorhon ****tai huneeree bgaa sain z**uu da.duude amjilt husie.ger buld ni az jarg** eruul enhiig husie.

1  |  0
dgdg(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

dvdgv

1  |  0
Top